Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Барилгын супервайзор (Механик шугам, хоолой)
03/10/2026
04/01/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАРИЛГЫН СУПЕРВАЙЗОР (МЕХАНИК ШУГАМ, ХООЛОЙ)

Уг албан тушаал нь гэрээт компанийн гүйцэтгэж байгаа механик болон хоолойн угсралтын ажлыг хянаж, зохицуулж, гүйцэтгэгч компаниуд ажлаа аюулгүй, батлагдсан хугацаанд, зураг төсөл, техникийн үзүүлэлт, чанарын стандарт болон төслийн шаардлагын дагуу гүйцэтгэж буй эсэхийг хангах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Гэрээт компанийн гүйцэтгэж буй механик, шугам хоолойн угсралтын ажлуудад өдөр тутам хяналт тавих мөн барилгын талбай дээрх багуудын хоорондын уялдаа холбоог зохион байгуулах.
  • Ажлыг батлагдсан зураг, аргачлал, чанарын шаардлагын дагуу хийгдэж байгааг хянах.
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавьж хоцролт эсвэл эрсдэл үүссэн тохиолдолд ахлах мэргэжилтэнд мэдэгдэх.
  • Долоо хоногийн төлөвлөгөө тайлан гаргахад дэмжлэг үзүүлэх.
  • Барилга угсралтын үед гарсан асуудлыг оновчтой шийдэх, холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй мэдэгдэх.
  • Хариуцсан ажил үүргийн хүрээнд ажлын цар хүрээ, тайлан, аргачлал гэх мэт баримт бичгүүдийг боловсруулах.
  • Шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөц боломжийг шалгаж баталгаажуулах.
  • Хүргэгдэж ирсэн бараа материалд захиалгын дагуу чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах.
  • Барилга угсралтын талбайд ажиллаж байгаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах.
  • Гүйцэтгэгч компани, ажилтанд хариуцсан ажил үүргийнх нь хүрээнд зохих шаардлага тавих.
  • Орано, Бадрах Энержи ЭМААБО-ын бодлого, журмыг дагаж мөрдөх. Байгаль орчин, аюулгүй байдал, барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх.
  • Ажлын талбайн үзлэг тогтмол хийж ажил эхлэх болон дуусах, ажил гүйцэтгэж байх үеийн аюулгүй байдлыг хангуулж хяналт тавих.
  • Ямар нэгэн осол зөрчил гарсан болон осол болох дөхсөн тохиолдолд нэн даруй хариуцсан менежер болон холбогдох хүмүүст мэдэгдэн, ослын нөхцөл байдал, ул мөрийг хамгаалах арга хэмжээ авах.
  • Хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж ажиллах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Барилгын инженер болон холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Барилга угсралтын төсөлд 7-с дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 3-с багагүй жилд нь ахлах ажилтнаар ажилласан байх.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Олон улсын чанарын стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт)-ын мэдлэгтэй.
  • MS Office програмууд дээр ажиллах чадвартай.
  • Англи хэлээр сайн ойлгох, бичих, ярих чадвартай.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Грейдэрийн оператор
03/09/2026
04/09/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГРЕЙДЭРИЙН ОПЕРАТОР

Гүйцэтгэх үүрэг

  • Автогрейдер ашиглан зам хусаж тэгшлэх, засварлах.
  • Hiece болон 70 серийн машинаар хүн тээвэр хийх.
  • Шаардлагатай тохиолдолд хүнд болон хөнгөн техник ашиглан газар шорооны болон ачаа тээврийн ажлыг гүйцэтгэх.
  • Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх компанийн Аюулгүй байдлын бодлого, дүрэм журмыг баримтлан ажиллах.
  • Тээврийн хэрэгслийг цаг ямагт цэвэр цэмцгэр байлгаж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэн аюулгүй байдлыг хангаж ажиллах.
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг явуулж, өдөр тутмын үзлэгийг хийх.
  • Үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөхүйц том, жижиг эвдрэл гарсан болон гарч болзошгүй тохиолдолд засварын механикт даруй мэдэгдэх.
  • Хээрийн ангийн менежерийн хуваарилсан ажлыг хийж гүйцэтгэх ба шаардлагатай үед засварын ажилд туслах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
  • Монгол Улсын жолооны B, C, D, E ангиллын үнэмлэхтэй.
  • Автогрейдер болон бусад машин техникийн мэргэжлийн үнэмлэхтэй.
  • Автогрейдэрийн оператороор 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Хүн тээвэрт явж байсан туршлагатай.
  • Жижиг урсгал засвар үйлчилгээг бие даан гүйцэтгэх чадвартай.
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сайтай байх.
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу талтай.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Аюулгүй байдлын зохицуулагч /Хээрийн анги/
03/09/2026
04/09/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОХИЦУУЛАГЧ /ХЭЭРИЙН АНГИ/

Гүйцэтгэх үүрэг

  • Хамгаалалтын бодлого, протокол, журам боловсруулж хэрэгжүүлэх, гэрээт хамгаалалтын багтай уялдан ажиллаж, тэдний гүйцэтгэлийг хянах.
  • Байгууллагын ажилтнууд болон хөрөнгийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг авч, зохион байгуулах.
  • Болзошгүй аюул, эрсдэл, хамгаалалтын зөрчлийг илрүүлэх зорилгоор тогтмол аудит, үзлэг шалгалт хийх, илэрсэн асуудлыг засч залруулах арга хэмжээ авах.
  • Гэрээт хамгаалалтын ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх, тэдний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх.
  • Шаардлагатай үед орон нутгийн хууль хүчний байгууллага болон онцгой байдлын албатай хамтран ажиллах.
  • CCTV камер, дохиолол, нэвтрэх хяналтын систем зэрэг хамгаалалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ, ажиллагаанд хяналт тавих.
  • Аюулгүй байдлын зөрчил, тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дэлгэрэнгүй тайлан бэлтгэх.
  • Хамгаалалттай холбоотой бүх баримт бичиг, бүртгэлийг хөтлөх, хадгалах.
  • Эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг санал болгох.
  • Хамгаалалтын чиглэлээр мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, удирдамжийн шаардлагыг чанд мөрдөж ажиллах.
  • Эвакуацийн дадлагын журам, эвакуацийн төлөвлөгөө гаргаж ажиллах.
  • Ажил үүрэгтэй холбоотой удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Аюулгүй байдал, хууль эрх зүй, цэргийн/цагдаагийн удирдлага, удирдлагын менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй.
  • Хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн сургалт, гэрчилгээтэй.
  • Аюулгүй байдал, хамгаалалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Онцгой байдлын сургалт, эвакуацийн дадлага удирдах сургалтанд хамрагдсан байх.
  • Хамгаалалтын бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай.
  • CCTV, дохиолол, нэвтрэх хяналтын системийн мэдлэгтэй.
  • Эрсдэлийн үнэлгээ хийх, мөрдөн шалгах, шуурхай хариу арга хэмжээ авах чадвартай.
  • Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай.
  • Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Байгууллагын нөөцийн удирдлагын системийн мэргэжилтэн
03/09/2026
04/09/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАЙГУУЛЛАГЫН НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН МЭРГЭЖИЛТЭН

Байгууллагын Нөөцийн Удирдлагын Системийг үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах замаар байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо, бүтээмж, хяналт, тайлагналтыг сайжруулах, удирдлагын шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • БНУС системийн тасралтгүй ажиллагааг хянах, доголдол илрүүлэх, шуурхай засварлах.
  • Хэрэглэгчдийн хүсэлт, асуудлыг шийдвэрлэх.
  • Шинэ хэрэглэгч үүсгэх, эрхийн тохиргоо хийх, эрхийн өөрчлөлт оруулах.
  • Өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хянах.
  • Системийн аюулгүй байдлын үндсэн шалгалт хийх.
  • Бусад системүүдтэй хийсэн интеграцийн ажиллагааг шалгах.
  • Удирдлагад шаардлагатай тайлан, мэдээллийг гаргаж өгөх.
  • Системийн ажиллагааны ашигт ажиллагаа, серверийн ачааллыг хянах.
  • Хэрэглэгчдийн эрхийн жагсаалтыг шалгах, давхардал арилгах.
  • Модуль бүрийн өгөгдлийн зөрчил, алдааг шалгах, засварлах.
  • Аюулгүй байдлын аудит, эрхийн хяналт хийх.
  • Хэрэглэгчдэд сургалт, давтан зааварчилгаа зохион байгуулах.
  • Системийн лиценз, гэрээний сунгалт хийх.
  • Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Бизнесийн удирдлага, Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
  • Мэдээлэл технологийн суурин ба MS SQL өгөгдлийн сангийн талаарх мэргэжлийн мэдлэгтэй.
  • БНУС-ийн албан ёсны сургалтанд хамрагдсан сертификаттай.
  • БНУС удирдлага чиглэлээр 3–5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
  • БНУС нэвтрүүлэлт, хөгжүүлэлт эсвэл дэмжлэгийн төсөлд оролцож байсан туршлагатай.
  • MS Dynamics NAV болон SAP төрлийн БНУС-ийн бүтэц, модуль, уялдаа холбооны талаар гүнзгий ойлголттой.
  • Хэрэглэгчдийн шаардлагыг оновчтой тодорхойлох, баримтжуулах чадвартай.
  • Сургалт зохион байгуулах, хэрэглэгчдэд зааварчилгаа өгөх, харилцааны ур чадвартай.
  • Хэлтэс, нэгжүүдийн уялдаа холбоог ханган ажиллах чадвартай.
  • Майкрософт оффисын программууд дээр ажиллах чадвартай.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Бонз тайлагналын мэргэжилтэн
03/09/2026
04/09/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БОНЗ ТАЙЛАГНАЛЫН МЭРГЭЖИЛТЭН

Энэхүү албан тушаал нь Компанийн Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ), тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нийцсэн, хууль, стандарт, дүрэм журмын дагуу боловсруулах, удирдан зохион байгуулах болон тайлагнах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг

  • Монгол Улсын хууль тогтоомж, ОУ-н гэрээ, Компанийн дотоод бодлого, журмын хүрээнд стандарт, удирдамжуудын дагуу Компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил, БОНЗ-ын тайланг боловсруулах.
  • Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил, БОНЗ болон санхүүгийн бус тайлагналын чиглэлийн дагуу Үндэсний болон ОУ-н стандарт, зохицуулалт, шаардлагын өөрчлөлт, шинэчлэлийг тогтмол судалж, дүн шинжилгээ хийх.
  • CSRD, CMSI болон бусад ирээдүйд мөрдөгдөх тайлагналын зохицуулалтад Компанийн бэлэн байдлыг үнэлэх, эрсдэл, боломжийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээ, төлөвлөгөө, санал зөвлөмжийг боловсруулж удирдлагад танилцуулах.
  • ICMM, TSM болон GRI стандартуудтай уялдсан Компанийн Нийгмийн Хариуцлагын нэгдсэн тайланг жил бүр тогтмол боловсруулж, удирдлагаар батлуулах, олон нийтэд мэдээлэх ажлыг хариуцан зохион байгуулах.
  • Группын тайлагналын бодлогын дагуу тайлан мэдээллийг боловсруулах.
  • БОНЗ-ын дата менежментийг хариуцаж шинэчлэх.
  • Тайлагналын дутуу орон зайг тодорхойлж, мэдээллийн шинэчлэлт, сайжруулалтыг зохион байгуулах, тасралтгүй сайжруулалтыг хангах.
  • Шаардлагатай тохиолдолд Нийгмийн Хариуцлага хариуцсан менежерийг төлөөлөн орон нутаг, уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцож, оролцогч талуудыг үнэн зөв мэдээллээр хангах.
  • Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Байгаль орчны ШУ, Төслийн менежемент, Санхүү, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
  • Тухайн холбогдох чиглэлээр 3-5 жилийн туршлагатай.
  • Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын зарчим, тогтвортой хөгжлийн ойлголт, хэрэгжилтийн талаар онолын болон практик мэдлэгтэй байх.
  • GRI, ICMM, TSM, EITI, IFRS S1, IFRS S2 зэрэг ОУ-н тайлагналын стандартуудыг практикт хэрэгжүүлэх чадвартай байх.
  • Монгол Улсын байгаль орчин, нийгмийн хариуцлага, хөдөлмөр, орон нутгийн харилцаатай холбоотой хууль, дүрэм, журмын талаар мэдлэгтэй байх.
  • Материаллаг байдлын судалгаа, оролцогч талуудын оролцоо, нөлөөлөл–эрсдэлийн үнэлгээний аргачлалын талаар ойлголттой байх.
  • БОНЗ-ын дата менежмент, дотоод хяналт, баталгаажуулалтын үндсэн зарчмыг ойлгодог байх.
  • Тогтвортой хөгжил, БОНЗ, байгаль орчны менежмент, санхүүгийн бус тайлагналын чиглэлээр магистрын зэрэгтэй бол давуу талтай.
  • Олон Улсын тайлагналын стандарт, тогтвортой хөгжлийн чиглэлээр сургалт, гэрчилгээтэй бол давуу талтай.
  • Группын түвшний болон ОУ-н компанийн тайлагналын бүтэц, нийцлийн тогтолцооны хүрээнд ажилласан туршлагатай бол давуу талтай.
  • Майкрософт оффисын программууд дээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Цахилгааны хяналтын инженер
03/09/2026
04/09/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЦАХИЛГААНЫ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үүрэг

  • Цахилгааны төслийг эхлэхээс дуусах хүртэлх бүх үе шатны ажилд оролцох, хяналт тавих ба шаардлагатай мэдээллээр удирдлагыг хангах.
  • Цахилгааны зураг төсөл, гүйцэтгэл, ашиглалт зэрэг бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих, удирдах.
  • Төслийн шаардлага, холбогдох стандарт, гэрээний нөхцөлүүдийг мөрдүүлэн ажиллах.
  • Төслийн өдөр тутмын тайланд оролцон хяналт тавьж хөтлөлт хийх.
  • Гүйцэтгэгчийн боловсруулсан чанар хяналтын бичиг баримтыг хянах, өдөр тутмын угсралт суурилуулалтын ажил, шалгалт, туршилт тохируулгад оролцон туслалцаа үзүүлэх. Шаардлагатай үед FAT тестэд оролцож туслалцаа үзүүлэх.
  • Төслийн багийг шаардлагатай бичиг баримтаар хангах, бусад багуудтай уялдаа холбоотой ажиллах, мэдээллээр хангах.
  • Ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах.
  • Холбогдох талуудад шаардлагатай мэдээлэл, тайлан, баримт бичгийг цаг тухайд нь өгөх.
  • Ажил бүрийн шалгах хуудсыг гүйцэтгэгчийн инженер, чанар хяналтын инженер болон бусад инженерүүдтэй хамтарч тогтмол хөтлүүлэх, хэрэгжилтийг хангуулах.
  • Талбайн ажлын тэмдэглэл (Улаан дэвтэр)-ийн өдөр тутмын хөтлөлтийг тогтмол хянаж байх.
  • Гүйцэтгэгчийн зарласан ажил хүлээлцэх комисст оролцож мэдээллийг дамжуулах болон түүнд холбоотой бүх ажилд оролцож туслалцаа үзүүлэх.
  • Ажил олгогчийн хууль тогтоомжийг (тушаал, бодлого, журам, дүрэм, зааварчилгаа) чанд мөрдөж ажиллах.
  • Удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Цахилгаан болон холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Инженерийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Өндөр хүчдэлийн төслийн багт ажиллаж байсан туршлагатай.
  • Чанарын хяналт, туршилт, аудит хийх арга барилийг эзэмшсэн байх.
  • Олон улс болон дотоодын чанарын стандартуудын талаар (ISO 9001, ISO 14001, ISO 45001 г.м) мэдлэгтэй.
  • Харилцааны өндөр ур чадвартай, бие даан болон багаар ажиллах чадвартай.
  • Асуудал шийдвэрлэх, баримт бичиг боловсруулах чадвартай.
  • Барилга угсралтын үйл явц болон инженерингийн талаар гүнзгий мэдлэгтэй.
  • Барилгын зураг болон техникийн төлөвлөгөөг унших, ойлгох, тайлбарлах чадвартай.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
  • Майкрософт оффисын програмууд болон зургийн програм дээр ажиллах чадвартай.
  • Өндөр хүчдэлийн зургийн туршлагатай бол давуу тал болно.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Өргөлтийн ахлах ажилтан
02/23/2026
03/23/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ӨРГӨЛТИЙН АХЛАХ АЖИЛТАН

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн талбай дээрх авто краны ажиллагааг аюулгүй, үр ашигтайгаар төлөвлөх, удирдан зохион байгуулах.
  • Өргөх ажиллагаа нь тоног төхөөрөмжийн хүчин чадал, ажиллах хязгаарт нийцсэн, батлагдсан өргөх төлөвлөгөө болон аюулгүй ажиллагааны дүрмийг бүрэн дагаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах.
  • Бүх өргөлтийн ажил нь Компанийн болон холбогдох стандарт, дүрэм журамд нийцэж байгаа эсэх дээр хяналт тавих.
  • Инженерийн тооцоололд суурилсан өргөлтийн аргачлал, ачааллын тооцоолол, эрсдэлийн хяналтыг боловсруулах.
  • Ажлын аюулын дүн шинжилгээ (JHA) хийж, өргөлттэй холбоотой шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлэх.
  • Өргөлтийн явцад краны оператор, оосорлогч дохиочдыг удирдан чиглүүлэх, хяналт тавьж ажиллах.
  • Кран болон өргөх тоног төхөөрөмжийн хуульд заасан тогтмол, хугацаат үзлэг шалгалтыг хариуцах.
  • Краны үйлчилгээний хуваарь гаргах, засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгүүлэх.
  • Оосорлогоо, дэгээ зэрэг өргөлтийн хэрэгслийн үзлэг шалгалт, бүртгэлийг хөтлөх.
  • Шаардлагатай үед агуулах, бараа материалын бүртгэл, хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй.
  • Өргөх техникийн ашиглалтын хяналт хариуцагчийн мэргэжлийн үнэмлэхтэй.
  • Монгол Улсын жолооны “B”, “C” ангилалтай.
  • Уул уурхайн барилга угсралтын чиглэлээр 5 болон түүнээс дээш жил өргөлтийн аюулгүй ажиллагаа хариуцагчаар ажилласан, баг удирдаж байсан туршлагатай.
  • Компьютерын програм дээр өргөлтийн төлөвлөгөө болон өргөлтийн зураг боловсруулах чадвартай.
  • Хүнд өргөлтүүд хийж байсан, 1-ээс дээш кранаар өргөлт хийж байсан туршлагатай.
  • Авто краны бүх төрлийн засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай (сумны гулгаа солих, татлага тросс солих, хүч дамжуулах төхөөрөмж, гидравлик систем, насос болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ).
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар үйлчилгээний талаар мэдлэг сайтай.
  • Техникийн англи хэлний мэдлэгтэй, өргөлтийн төлөвлөгөөг англи хэл дээр боловсруулж байсан туршлагатай.
  • Шийдвэр гаргах, зохион байгуулах, харилцааны өндөр чадвартай.
  • Краны бүрэн бүтэн байдал хариуцагчийн үнэмлэхтэй бол давуу тал.
  • Краны операторын үнэмлэхтэй бол давуу тал.
  • Механик инженерчлэл, Логистик эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:

g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:

www.badrakhenergy.com

Онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн
02/12/2026
03/12/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үүрэг

  • Гал түймэр, үйлдвэрлэлийн осол, химийн бодисын асгаралт, байгалийн гамшиг, аюулгүй байдлын асуудал зэрэг онцгой байдлын үед нэн даруй хариу арга хэмжээ авах.
  • Аюул ослын ноцтой байдлыг үнэлж, тогтоосон онцгой байдлын журмын дагуу зохих арга хэмжээг авах.
  • Онцгой байдлын хариу арга хэмжээний төлөвлөгөө (ERP) болон Стандарт үйл ажиллагааны журам (SOP)-ийг боловсруулах, хянах, хадгалах.
  • Ажилчид болон олон нийтэд чиглэсэн онцгой байдлын үеийн сургуулилт, сургалт явуулах.
  • Онцгой байдлын үед холбоо барих гол төв болж ажиллах.
  • Аюул ослын талаарх баримтжуулалт хийж, суурь шалтгааны судалгаа шинжилгээ, залруулах арга хэмжээ бүхий дэлгэрэнгүй тайлан бэлтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Онцгой байдлын удирдлага, ОБЕГ-ын гал унтраах болон аврах ажиллагааны сургалтад хамрагдсан байх эсвэл цэргийн инженерийн чиглэлээр зэрэгтэй байх.
  • Гал унтраах, аврах анги, уул уурхайн аврах нэгжид 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Гамшиг ослын төлөвлөгөө боловсруулж, сургалт зааварчилгаа өгөх чадвартай байх.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Хоол унааны мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com

Баримт бичиг, чанар хяналтын ажилтан /Хээрийн анги/
02/12/2026
03/12/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БАРИМТ БИЧИГ, ЧАНАР ХЯНАЛТЫН АЖИЛТАН (ХЭЭРИЙН АНГИ)

Гүйцэтгэх үүрэг

  • Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой баримт бичгийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр бүртгэж хадгалах ажилд дэмжлэг үзүүлэх.
  • Техникийн баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авах, бүртгэх, хадгалах, архивлахад хяналт тавих, хэрэгжүүлэх.
  • Талбайн хүн хүч, тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг бүртгэх. Төслийн талбайн 7 хоног, сарын тайланг бэлтгэх.
  • Цахим баримт бичгийн удирдлагын системийг нэвтрүүлэх, баримт бичгийг дугаарлах, нэрлэх систем, хянан бүртгэх журмыг хэрэгжүүлэх. Атлас програм дээр хяналтын явцыг хариуцах.
  • УБ-ЗО төслийн талбай-УБ галт тэрэг болон орон нутгийн тээврийг захиалах, кемпийн байрны захиалга хийх, ажиллагсадад мэдээлэх.
  • Хурлын тов гаргах, хурал зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хянах.
  • Гадаад улс орноос ирсэн зочид төлөөлөгчдийг угтаж авах, үдэх хөтөлбөрийг дангаар болон холбогдох албан тушаалтантай хамтран боловсруулж хэрэгжүүлэх.
  • Барилга угсралтын менежерийн өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх.
  • Компаниас зохион байгуулж байгаа арга хэмжээ, хурал, багийн гишүүдийг идэвхижүүлэх үйл ажиллагаанд туслах.

Мэргэжил, ажлын туршлага

  • Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх.
  • Баримт бичгийн хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, төслийн бичиг хэрэг хөтлөлтийн талаар мэдлэгтэй байх.
  • Олон улсын инженерингийн компанид ашиглагддаг баримт бичгийн хяналтын программуудын талаар мэдлэгтэй байх.
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Microsoft Word, Excel, Power BI программууд дээр ажиллах чадвартай байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com

Геофизикийн засвар үйлчилгээний техникч
02/12/2026
03/12/2026
Нээлттэй

“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЕОФИЗИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧ

Энэхүү ажлын байр нь Компанийн талбай дээрх геофизикийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй бөгөөд тогтоосон журам, зааврын дагуу шууд болон шууд бус удирдлагын хяналт дор ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Хээрийн ажил болон цооногийн геофизикийн хэмжилтэд багажийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Цооногийн геофизикийн багаж тоног төхөөрөмжийн тогтмол хийгддэг үйлчилгээг хуваарийн дагуу хийх.
  • Ахлах геофизикчтэй хамтран засвар үйлчилгээний журам боловсруулах, шинэчлэх.
  • Геофизикийн тоног төхөөрөмжийн нөөц бүртгэлийг хөтлөх, нэмэлт сэлбэгийн хэрэгцээг урьдчилан мэдэгдэх.
  • Талбайгаас ирсэн өрмийн шаврын хэмжилтийг хариуцаж хийх.
  • Шаардлагатай тохиолдолд DGPS хэмжилт хийх.
  • Шаардлагатай тохиолдолд удирдлагаас үүрэг болгосон эсэхээс үл хамааран бусад нэгж хэлтсүүдтэй хамтран ажиллах.
  • Осол үүсэх дөхсөн тохиолдол, ажлын байрны аюулыг бүртгэж, эрсдэлийг бууруулах зорилгоор ХАБЭА ажилтнуудтай хамтран ажиллах.
  • ХАБЭАБО-тай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай үед зохих арга хэмжээ авах.
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавруудыг гүйцэтгэх.

Мэргэжил, ажлын туршлага

  • Электроник, Цахилгааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх.
  • Холбогдох салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлээр сайн ойлгох, ярих, бичих чадвартай байх.
  • MS Office программууд (Word, Excel, Power Point, Outlook гэх мэт) дээр ажиллах чадвартай байх.

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана.

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин.
  • 13 дахь сарын цалин.
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
  • Жил тутмын сургалтуудад хамруулна.

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com