Зөөвч-овоо төсөл
Орано группийн хайгуулын салбар компани “Кожеговь” нь 1996 оноос хойш Монголын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийсээр ирсэн юм. Эдгээр хайгуулын ажлын үр дүнд 2002 онд Дулаан-Уул орд, 2010 онд дэлхийн хэмжээний Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлж Монгол улсын ураны нөөцийг дорвитой нэмэгдүүлсэн билээ. Уг ажлуудыг хэрэгжүүлэхдээ УИХ-аас баталсан “Ашигт малтмалын тухай хууль” болон олон улсад мөрдөгддөг аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартуудыг чанд мөрдөн гүйцэтгэсэн юм.
ХАЙГУУЛААС УУЛ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ РУУ
1996-1997
“Кожеговь” ХХК байгуулагдан, Говь нутагт геологийн эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн
2002
Дулаан-Уул ордыг нээв
2006
5 дугаар сар: Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах гэрээ байгуулав
2009
10 дугаар сар: Монгол Улсын Цөмийн энергийн агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулав
2011
6 дугаар сар: Дулаан-Уул төслийн талбайд ГДУО (газар доор уусган олборлох) технологийн туршилтыг амжилттай гүйцэтгэв.
8 дугаар сар: Дулаан-Уул ордын 6 260 тонн ураны нөөцийг бүртгүүлсэн.
2013
2 дугаар сар: Зөөвч-Овоо ордын 54 640 тонн ураны нөөцийг бүртгүүлсэн
10 дугаар сар: “АРЕВА Монгол” ХХК, “Мон-Атом” ХХК-иудын хамтарсан “АРЕВА Майнс” ХХК-ийн удирдлагыг зохицуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулав
2015
2 дугаар сар: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордуудыг ГДУО (газар доор уусган олборлох) аргаар олборлож, хүдрийг боловсруулах тухай техник, эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан
6 дугаар сар: Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурвын тусгай зөвшөөрөл олгов
2016
1 дүгээр сар: Дулаан ураны ордын 4 750 тонн нөөцийг бүртгүүлэв
7 дугаар сар: “АРЕВА Майнс” ХХК-д ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов
2017
6 дугаар сар: Хамтарсан “Бадрах Энержи” ХХК үйл ажиллагаагаа эхлүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл анхны хурлаа хийв
2017-2019
Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв
“АРЕВА Майнс” ХХК нэрээ “Бадрах Энержи” болгож өөрчлөв (2018 оны 1 дүгээр сар)
2021-2022
Зөөвч-Овоо орд дээр ГДУО (газар доор уусган олборлох) үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийж гүйцэтгэв.
2023-2024
БОННҮ болон ТЭЗҮ-д нэмэлт тодотгол оруулав. Монгол улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ явуулав.
2025
1 дүгээр сар: Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар болон компанийн хөрөнгө оруулагч Орано Майнинг компанийн хооронд байгуулав
2025-2028
Уурхайн дэд бүтэц, барилга байгууламжийн бүтээн байгуулалт
2028
Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолт эхэлнэ.
ЗӨӨВЧ-ОВОО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТ (2021-2022)
“Бадрах Энержи” ХХК Зөөвч-Овоо ордын талбайд уран олборлож боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд амжилттай гүйцэтгэсэн билээ.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТЫН ЗОРИЛГО
Тус ордоос уран олборлох хамгийн тохиромжтой аргыг тодорхойлох зорилгоор үйлдвэрлэлийн туршилтыг хийв. Монгол улсын хуулиар уул уурхайн төслийг эхлүүлэхийн өмнө талбайд үйлдвэрлэлийн туршилт хийх шаардлагатай байдаг. Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтад дараах зорилтуудыг тавьж ажиллав. Үүнд:
– ТЭЗҮ-д нэмэлт тодотгол оруулахад шаардлагатай өгөгдөл мэдээллийг авч техник, эдийн засгийн үзүүлэлтийг баталгаажуулах,
– ГДУО (газар доор уусган олборлох) арга байгаль орчинд маш бага нөлөөтэйг баталгаажуулах,
– Сум орон нутгийн иргэдийг үйлдвэрлэлийн туршилтын хяналтын үйл ажиллагаанд татан оролцуулснаар төслийг нийгэмд эергээр хүлээн авах явдлыг нэмэгдүүлэх гэх мэт зорилтууд байв.
Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын 18 сарын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны ямар нэгэн осол, аваар гаргалгүй ажиллаж чадсан юм.
Уран олборлох, боловсруулах техникийн бүх үйл явцыг (металл авалт, химийн бодисын зарцуулалт, агуулга г.м) туршив. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнд “Бадрах Энержи” компани нь 10 гаруй тонн байгалийн ураныг амжилттай олборлож боловсруулаад байна. Ийнхүү орон нутгийн иргэдээс ихэнх нь бүрдсэн үйлдвэрлэлийн туршилтын баг ГДУО (газар доор уусган олборлох) технологийг аюулгүй ашиглаж ажиллаж чадахаа амжилттай батлан харууллаа. Үйлдвэрлэлийн туршилтад бүхэлдээ монгол ажилтнууд ажилласан (үйлдвэрлэлийн талбайд ажилласан 52 ажилтнаас 2 нь гадаад мэргэжилтэн байсан бөгөөд нийт ажилтны 50 хувийг орон нутгийн залуучууд бүрдүүлж байв) юм.
ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ТАЛБАЙН ГАЗРЫН ДООРХ УС, УСТ ДАВХАРГА
2011 онд Зөөвч-Овоо ордын нарийвчилсан хайгуулын ажил эхэлсэн билээ. Үүнд, ураны хүдрийн биетийн хэмжээ, агуулга болон геометрийг хэмжих, түүнчлэн гидрогеологийн судалгаа, геологийн орчныг тодорхойлох зорилгоор эрдэсжилтийг нарийвчлан тодорхойлсон юм.
Ус бол байгалийн чухал нөөц билээ. Усны нөөцийг хамгаалахын тулд газрын гүн дэх түүний байршил, хөдөлгөөнийг судалж мэдэх нь зайлшгүй чухал байдаг. Гидрогеологичид геологийн зураг ашиглан, гадаргын болон газрын доорх уснаас дээж авч шинжлэн газрын гүнд ус хэрхэн тархсан нарийвчилсан зураглалыг гаргадаг.
ЗӨӨВЧ-ОВОО ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУРШИЛТЫН ӨМНӨХ, ЯВЦЫН БОЛОН ТУРШИЛТЫН ДАРААХ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
2021 онд Монгол улсын ШУА-ийн ажлын хэсэг “Бадрах Энержи” компанийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт явуулах үйлдвэрлэлийн туршилтад ашиглах ГДУО (газар доор уусган олборлох) технологиос байгаль орчинд болон газрын хөрсний анхны төрх байдалд үзүүлэх нөлөөг тодорхойлох зорилгоор ажилласан билээ.
Ажлын хэсэг нь Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын талбайд ирж төсөл хэрэгжиж буй газарт хөрснөөс 62 дээж авч шинжлэх, иргэдийн ундны болон малын усалгаанд ашигладаг 18 худгийг хамруулан усны шинжилгээ хийх, компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн ойролцоо 7 байршлаас ургамлын дээж авч шинжлэх зэргээр дэлгэрэнгүй судалгаа хийсэн юм. Уг судалгаанд үндэслэн ажлын хэсэг дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
– Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн хөрс, ургамал, малын мах, сүүний дээжид хортой био идэвхт металл хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр илрээгүй. Тухайн газар нутгийн хөрс болон байгаль экологийн тогтолцоо бохирдоогүй.
– Хүн, малын ундны усны худгуудын усанд фтор, хүнцэл, ураны агуулга байгалиасаа өндөр, ундны усны стандартын шаардлагыг хангадаггүй. Худгуудын байрлаж буй газрын доорх уст давхарга нь уран олборлох давхаргаас ус нэвчих боломжгүй шаврын үеүдээр тусгаарлагдсан байдаг учраас харилцан бие биеийнхээ усны чанар болон нөөцөд нөлөөлөхгүй.
– Ураны хүдрийн орших хэлбэр, байршил, олборлолт явагдах газар нутгийн онцлог, олборлолтоос байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Өмнөд, Дулаан-Уул болон Зөөвч-Овоо ураны ордыг газар доор уусган олборлох технологиор ашиглах нь хамгийн тохиромжтой хувилбар болно” хэмээн дурдсан байна.
Уг ажлын хэсэг 2023 болон 2024 онуудад буюу үйлдвэрлэлийн туршилт дууссаны дараа төслийн талбайд ирж мөн адил дэлгэрэнгүй судалгаа хийн орон нутгийн удирдлага, иргэдэд танилцуулга хийсэн юм.
2
Үйлдвэрлэлийн туршилтаар 2 торлол ашиглан уран
олборлов
30+
Туршилт явагдсан 2 жилийн хугацаанд 30 гаруй хяналтын цооногоор олборлолтын явц болон байгаль орчны нөлөөллийг хянав
18 сар
Үйлдвэрлэлийн туршилтаар 75 хувийн агуулгатай байгалийн ураны бүтээгдэхүүн гаргаж авах бүх шатыг хамрав
2 208 м2
талбайг хамарсан
2
цооногийн талбай
Цооногууд
150 – 200м
гүнтэй
Эрдэсжилтийн зузаалаг нь
150 – 200м
30
хяналтын цооногоор олборлолтын явц болон байгаль орчны нөлөөллийг хянав
10тн
байгалийн уран
олборлов
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ
Зөөвч-овоо үйлдвэрлэлийн туршилтын хяналт шинжилгээ
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын технологийн үзүүлэлтүүдийг компьютерийн автоматжуулсан программаар тогтмол хянаж шалгасан ба гидравликийн болон химийн шинжилгээ хийсэн билээ. Туршилтын үйл явцыг хянах зорилгоор талбай дээр тусгайлан байгуулсан лабораторид уран, төмөр, хүчлийн агуулга, pH, давс, бусад шинж чанарын шинжилгээг өдөр тутам хийж байв.
Компани нь үйлдвэрлэлийн туршилтын үеэр SGS лабораторийг гэрээт туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан юм. Туршилт явуулсан 18 сарын хугацаанд өдөрт нийт 15 төрлийн шинжилгээг дунджаар 40 орчим дээжид хийдэг байв.
Үйлдвэрлэлийн туршилтын үеэр явуулсан химийн шинжилгээний давтамж:
Үйл ажиллагаа явуулсан огноо | 2020 | 2021 | 2022.12.31 |
Нийт дээжийн тоо | 746 | 10251 | 16063 |
Нийт шинжилгээ хийсэн тоо | 1430 | 21540 | 31436 |
Цооногийн талбайн дотор болон эргэн тойронд орд байрлах үеийн дээд, доод үеүдэд 35 хяналтын цооног буюу “пьезометр” байгуулж, газрын доорх усны чанар болон гидродинамикийн үзүүлэлтүүдийг хэмжив. Туршилтын үйл ажиллагааны өмнө болон дараа нь газрын доорх усны бүх уст үеэс дээж авч хөндлөнгийн лабораторид өгч шинжилгээ хийлгэсэн юм. Энэ нь байгаль орчинд, ялангуяа газрын доорх усны чанарт нөлөөлж буй эсэхийг үнэлэх зорилготой байв.
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын бас нэг зорилго нь хяналт шинжилгээний ажилд орон нутгийн иргэдийг оролцуулж, Зөөвч-Овоо төслийг нийгэм, байгаль орчин талаас нь хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмэр оруулах билээ.
Зөөвч-Овоо төслийн эдийн засгийн үр өгөөж
- “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо төсөл нь Монгол улсад томоохон хөрөнгө оруулалт бүхий төсөл төдийгүй уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлэх юм.
- Орано групп төслийг бүхэлд нь санхүүжүүлэх бөгөөд төслийн үр ашгийн дийлэнх хувь нь Монгол улсын төрд санхүү болон үйл ажиллагааны менежментийн аливаа эрсдэл үүсгэхгүйгээр ноогдоно.
- Төслийн хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд 2 тэрбум гаруй ам.долларын татвар төвлөрнө.
- Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийснээр бизнесийн олон боломж нэмэгдэнэ.
- Орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.
- Үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхэлснээр 1600 гаруй ажлын байр бий болж, үүнийг дагаад өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх төрөл бүрийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Зөөвч-Овоо төслийн өнөөдрийн үр өгөөж
97%
Нийт ханган нийлүүлэлтийн 97 хувийг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд хийж байна.
1 тэрбум+
Тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 1,053,000,000 төгрөг төлдөг.
9,2 тэрбум
2006 оноос хойш сум, орон нутагт нийт 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна.





