Ус
Ус нь үнэ цэнтэй байгалийн баялаг бөгөөд “Бадрах Энержи” компанийн ажиллаж байгаа бүс нутгийн байгаль, ард иргэдийн аж байдал болон компанийн үйл ажиллагаанд ч чухал үүрэгтэй.
Зөөвч-овоо талбайн газрын доорх ус ба уст давхарга
Зөөвч-Овоо талбайн хэмжээнд нарийвчилсан хайгуулын ажил 2011 онд эхэлсэн билээ. Үүний хүрээнд ураны ордын хил хязгаарыг нарийвчлан тогтоож ураны хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, агуулга болоод гидрогеологи, геологийн орчныг тодорхойлсон юм.
Ус бол байгалийн амин чухал нөөц. Энэ нөөцийг хамгаалахын тулд түүний орших нөхцөл болон газрын доорх усны хөдөлгөөнийг тогтоох шаардлагатай байдаг. Гидрогеологичид горимын судалгааны ажил явуулсны үндсэн дээр газрын доорх усны түвшин хэмжилт, гадаргын болон газрын доорх усанд сорьц хийж усны урсцыг зурагладаг.
- Зөөвч-Овоо талбайн уст давхаргууд нь гол төлөв ус нэвчүүлэгч элсэн давхаргууд байх ба газрын доорх ус уг давхаргуудад хуримтлагдаж аажим зөөгдөж байдаг.
- Газрын доорх ус нь усны эргэлтийн нэг хэсэг бөгөөд цаг агаарын байдлаас ихээхэн хамаардаг.
- Зөөвч-Овоо талбайн газрын доорх усны нөхцөлийг 2006 оноос 200 хяналтын цооногийн сүлжээ байгуулан судалсан байна.
- Энэ талбайн газрын доорх ус нь Монгол улсын болон олон улсын стандартуудын дагуу ундны усны зориулалтаар ашиглахад тохиромжгүй.
- Газрын доорх ус ийнхүү чанар муутай байгаа нь газрын доорх ус тухайн уст давхарга дахь ус агуулагч чулуулгийн эрдэс бодисуудтай олон мянган жилийн турш харилцан үйлчлэлд аажмаар орж ирсэнтэй зарим талаараа холбоотой юм.
- ГДУО технологи нь уламжлалт ил болон гүний уурхайгаас 5 дахин бага ус ашигладаг байна.
Биологийн олон янз байдал
Олборлох төслөөс биологийн олон янз байдалд үзүүлэх элэгдлийг зохицуулахын тулд “бууруулах дараалал” буюу “зайлсхийх-бууруулах-нөхөн сэргээх-дүйцүүлэн хамгаалах” гэсэн дарааллыг төслийн эхний үе шатаас эхлэн хэрэгжүүлж байгаль орчны нөлөөллийн судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Компани биологийн олон янз байдлын тэнцвэр болон биологийн олон янз байдлыг алдагдуулахгүй байх зорилготой. Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөө хэдий маш бага ч үйл ажиллагаанаас биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөг багасгах арга хэмжээг дараах байдлаар байнга авч хэрэгжүүлдэг. Үүнд:
- Хээрийн ажлын талбарыг аль болох бага зай талбайд байгуулж том хэмжээний газар талхлагдахаас сэргийлэх
- Авто хэрэгслээс санамсаргүй тос асгарч хөрс бохирдуулахаас сэргийлэх
Мөн төслийн талбайд ургамал, тухайлбал загийг хамгаалж тусгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг гүйцэтгэж байна.