Badrakh Energy LLC, is inviting highly skilled and competent individuals for following position:

Цахилгааны инженер (Цахилгаан дамжуулах шугам, цахилгааны сүлжээний угсралт)

“Бадрах Энержи ХХК нь авьяас, ур чадвартай хүнийг дараах ажлын байранд урьж байна:

Ажил үүрэг, хариуцлага

  • Цахилгааны сүлжээний судалгааны техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлох.
  • Талбай руу цахилгаан дамжуулах шугам барих төслийн техникийн оновчтой байдлыг үнэлэхийн тулд Монгол улсын стандартын дагуу ТЭЗҮ боловсруулах/удирдах.
  • Ирээдүйн төслийн дотоод цахилгааны сүлжээний зураг төсөл, төлөвлөлт, зардлыг тооцоолох.
  • Эко дизайны судалгаанд оролцох. Хэрэглээний нарийвчилсан тайлан гаргах. Цахилгааны хэрэглээг бууруулах аргууд санал болгож, энэ зорилтоо хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах.
  • Бусад мэргэжилтнүүдийн (зураг төсөл, барилгын компани гэх мэт) хэрэгцээг харгалзан барилга байгууламжийн төлөвлөлтийг шинэчлэх.
  • Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг Монгол улсын стандартын дагуу удирдаж хийлгэх.
  • Монгол улсад мөрдөгдөж буй журмын дагуу төлөвлөгөө, техникийн нөхцөлийг боловсруулах.
  • Цахилгааны сүлжээний угсралт, ашиглалттай холбоотой эрсдэлийн үнэлгээнд оролцох.
  • Барилга угсралтын ажлын зардал, хугацааг үнэлж, цахилгааны шугам барих төслийн төсөв, нөөцийг удирдах.
  • Барилга угсралтын явцад цахилгааны тоног, төхөөрөмжийн чанарын туршилт, хяналт шалгалт хийх.

Мэргэшил, туршлага

  • Цахилгааны инженер эсвэл холбогдох чиглэлийн дипломтой.
  • Цахилгааны шугамын барилга угсралтын өндөр түвшний мэргэшилтэй.
  • Цахилгааны шугамын барилга угсралттай холбоотой Монгол улсын журам, стандартын талаар өндөр мэдлэгтэй.
  • Цахилгааны шугамын зураг, төлөвлөгөө гаргах, техникийн үзүүлэлтүүд боловсруулах чадвартай.
  • Төлөвлөх, цаг хянах, нөөц зохицуулах зэрэг төсөл удирдах чадвартай байх.
  • Цахилгааны шугамын барилга угсралтад хэрэглэдэг технологи, материалын талаар мэдлэгтэй.
  • Багаар ажиллах, гэрээлэгч болон техникийн ажилтнуудтай үр дүнтэй зохицож ажиллах чадвартай.
  • Асуудлыг шийдвэрлэх, бие даан шийдвэр гаргах чадвартай.
  • Цахилгааны шугамтай холбоотой байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлаар мэдлэгтэй.
  • Деталийг анхаарч чаддаг, нямбай, аюулгүй ажиллагааны стандартаа мөрддөг.
  • Холбогдох ажлын 6+ жилийн туршлагатай.
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн харилцааны өндөр чадвартай.

Байршил

  • Улаанбаатар хотод төвлөрөх ба талбайд байнга очиж ажиллана.
  • Ажлын долоо хоног 5*2 өдрөөр (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, олговор                 

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Ажилтан болон гэр бүлийн гишүүдэд нь эрүүл мэндийн даатгал
  • Аяллын зардал/үдийн хоолны олговор
  • Жил тутмын сургалт
  • Спортоор хичээллэсэн зардлын олговор

Ажил горилогч CV-ээ anuar.kaden@orano.group хаягаар илгээнэ үү.

Компанийн тухай мэдээлэл: www.badrakhenergy.com

Applicants may submit their CV to anuar.kaden@orano.group

Company information: www.badrakhenergy.com

Contact
close slider