Ажлын байр
Зарлагдсан
Нээгдсэн огноо
Хаагдах огноо
Төлөв
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН
Худалдан авалтын мэргэжилтэн нь холбогдох журмын дагуу Улаанбаатар оффист болон хээрийн ангиудад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтыг хариуцах, түүнийг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, холбогдох хэлтэс, хээрийн ангид хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Холбогдох хэлтсүүдээс баталгаажсан худалдан авалтын хүсэлтийг хүлээн авч, худалдан авалтын захиалгатай холбоотой бүх бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах
- Худалдан авалтын хүсэлтийн дагуу нийлүүлэгчдийг хайх, үнийн санал авах, харьцуулалт хийх
- Холбогдох журмуудыг дагаж мөрдөн, нэг удаагийн болон тогтмол худалдан авалтын захиалгуудыг гаргах
- Нийлүүлэгчдийн гүйцэтгэлийг үнэлж, худалдан авалтын захиалгуудтай тохирч байгааг хянах
- Нийлүүлэгч болон барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, шинэ ханган нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэж, шинэчлэх
- Оффис, Улаанбаатар агуулах болон төслийн талбайн хооронд барааны логистик, тээвэрлэлт хариуцан ажиллах
- Компанийн тээврийн хэрэгслийн татвар, даатгал, жил бүрийн шалгалт болон бусад шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх
- Тендерийн материалуудыг бэлтгэх, худалдан авалттай холбогдолтой бичиг баримтуудыг хадгалах
- Худалдан авалтын хэлтсийн бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бизнесийн удирдлага, Олон Улсын Худалдаа болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Худалдан авалт, хангамж, нийлүүлэлтийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Олон улсын инженерийн компанид, ялангуяа олон улсын ханган нийлүүлэгчидтэй ажилласан туршлагатай бол давуу талтай
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, санаачилгатай, гэрээний менежментийн ур чадвартай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook) программууд дээр ажилладаг
Ажлын байр
- Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
- Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Хоол унааны мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГЕОЛОГИЙН ТУСЛАХ АЖИЛТАН
Геологийн туслах ажилтан нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааварчилгааны дагуу үр дүнтэй бодит туслалцаа үзүүлэн ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Дээжний ангарт геологийн бичиглэл хийхэд геологичид туслах
- Өрмийн талбайгаас дээж зөөвөрлөх, кернийн бичиглэл хийхээс өмнө болон дараа дээжний хайрцгийг зөөвөрлөх
- Геологийн бичиглэл хийхэд геологичид шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг бэлтгэх
- Хайрцагт дээжүүдийг заавар, журмын зөв цэгцтэй байрлуулах
- Геологийн процедурын дагуу дээжний зургийг авах, геологичийн зааварчилгааг дагах
- Дээж авахад геологичдод туслах, дээжийг лаборатори руу явуулахад шаардлагатай бэлтгэл ажилд туслах (савлах, шошго наах гэх мэт)
- Геологийн ангарын цэвэр цэмцгэр байдлыг хангах
- Тоног төхөөрөмж дутуу тохиолдолд геологичид цаг алдалгүй мэдэгдэх
- Өрөмдлөгийн ажлын явцыг хянах, шаврын параметрийг хэмжих
- ХАБ болон байгаль орчны бүх бодлого, журмыг мөрдөж ажиллах
- Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах
- Шаардлагатай үед ажлын холбогдолтой бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
- Автомашин жолоодож байсан туршлагатай
- Жолооны эрхийн үнэмлэхтэй
- Харилцааны болон багаар ажиллах ур чадвар
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
- Анхан шатны компьютерийн мэдлэгтэй байх
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГЕОФИЗИКИЙН ТУСЛАХ АЖИЛТАН
Геофизикийн туслах ажилтан нь компанийн талбай дээрх бүх үйл ажиллагаанд шууд болон шууд бус удирдлагын өгсөн зааврын дагуу үр дүнтэй, бодит туслалцаа үзүүлэн ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- Геофизик, каротажийн багийн хээрийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэх
- Каротажийн багаж, төхөөрөмж болон ажлын байрны цэвэрлэгээ хийх
- Геофизик, каротажийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээнд туслах
- Төслийн менежер эсвэл Геофизикийн хэлтсээс албан тушаалтай нь холбоотой өгсөн бусад аливаа даалгаврыг гүйцэтгэх
- Талбайн үйл ажиллагаа болон бусад компанийн хэрэгцээнд шаардлагатай бол автомашин жолоодох
- DGPS хэмжилтийн ажилд туслах
- Хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, ажилдаа мөрдлөг болгох
- Аюул осол, ойрхон үүссэн ослуудыг бүртгэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудтай хамтран эрсдэлийг бууруулах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримталж ажиллах
- Шаардлагатай үед ажлын холбогдолтой бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
- Автомашин жолоодож байсан туршлагатай
- Жолооны эрхийн үнэмлэхтэй
- Харилцааны болон багаар ажиллах ур чадвар
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
- Анхан шатны компьютерийн мэдлэгтэй байх
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГИДРОГЕОЛОГИЙН ТУСЛАХ АЖИЛТАН
Гидрогеологийн туслах нь гидрогеологийн бүхий л үйл ажиллагаанд дүрэм журам заавар, стандартуудын дагуу үр дүнтэй, бүтээлчээр дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Гидрогеологийн цооногийн өрөмдлөг, тоноглолын ажилд хяналт тавих, хэмжилт хийхэд туслах
- Талбайд хэрэглэгдэх багаж хэрэгслийг бэлдэх, машинд ачих болон талбай дээр буулгах
- Зааврын дагуу сорьц шүүх багажийг холбож бэлдэн, сорьцыг шүүх
- Ажлын талбай болон багаж хэрэгслийн цэвэр цэмцгэр байдал, хэвийн ажиллагаа болон аюулгүй байдлыг чандлан хангах үүрэг хүлээнэ
- Тоног төхөөрөмж, материалын бүртгэлийг хийх, агуулахад байгаа материалыг ангилж цэгцлэх
- ХАБ болон байгаль орчны бүх бодлого, журмыг мөрдөж ажиллах
- Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах
- Шаардлагатай үед ажлын холбогдолтой бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх
Мэргэжил, ажлын туршлага
- Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
- 1-2 жилийн уул уурхайн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Өрөмдлөг болон усны худаг ажиллуулах зарчим, практик ажиллагааны талаар анхан шатны мэдлэгтэй
- Автомашин жолоодож байсан туршлагатай
- Жолооны эрхийн үнэмлэхтэй
- Харилцааны болон багаар ажиллах ур чадвар
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
АГУУЛАХЫН АЖИЛТАН
Гүйцэтгэх үүрэг
- Бараа материал хүлээн авах, зохих журмын дагуу бүртгэх, хадгалах, хувиарлах, зарлага гаргах, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх.
- Сэрээт ачигч ажиллуулах, ачаа буулгах ажлын үед оосорлогч, дохиочны ажил гүйцэтгэх.
- Уурхайн талбай дээрх логистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, хүргэлт тээвэрлэлтийг гүйцэтгэх.
- Эцсийн хэрэглэгчдэд захиалсан бараа ирсэн талаарх мэдээлэл хүргэх, бараа хүлээн авсан баримт бэлдэн архивлах.
- Агуулахын орон зайн ашиглалтыг оновчтой болгох.
- Бараа материалын тооцоог тулгах болон нөөцийн тохируулгыг хийх, нөөцийн хөдөлгөөн, тохируулга, шилжүүлгийг бараа матриалын удирдлагын системд бүртгэн, үнэн зөв бүртгэл хөтлөх, тайлан гаргах.
- Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны стандартыг бүх шатанд мөрдөн ажиллах.
- Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлэх.
Мэргэжил, ажлын туршлага
- Логистик, Бизнесийн удирдлага, Инженерчлэл, Менежмент эсвэл холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
- Агуулахын чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- ERP бараа материалын систем эсвэл агуулахын менежментийн програм хангамж дээр ажиллах чадвартай
- Материалын аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудас, бараа материал хадгалах, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
- Сэрээт ачигч операторын мэргэжлийн үнэмлэхтэй байх
- МУ-н “B,C,M” ангилалын жолооны эрхийн үнэмлэхтэй байх
- Оосорлогч дохиочны үнэмлэхтэй бол давуу талтай
- ХАБЭА-н мэдлэг сайтай байх
- Зохион байгуулах, бүтээмжтэй ажиллах чадвартай
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
МЕХАНИКЧ / ЖОЛООЧ
Компанийн Механикч/Жолооч нь машин, техник болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхийн зэрэгцээ хүн болон ачаа тээвэр хийж ажиллана. Тухайн ажил үүргийг гүйцэтгэх үедээ нөхцөл байдлаас үл хамааран өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх Компанийн Аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг баримтлан ажиллах
- Засвар, үйлчилгээний ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг явуулж өдөр тутмын үзлэг хийх
- Ажлын байрны эмх цэгцийг хангаж, хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах
- Оношилгоо, засвар үйлчилгээг ахлах механикийн зааврын дагуу гүйцэтгэх
- Засвар болон үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх, хүлээж авах
- Хээрийн ангиас гадуур дуудлагын дагуу засварын ажил гүйцэтгэх
- Шаардлагатай үед хүн болон ачаа тээвэр хийж Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг баримтлан ажиллах
- Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах
Мэргэжил, ажлын туршлага
- Бүрэн дунд боловсролтой байх
- Авто механик, засварын үнэмлэхтэй
- “B”, “D” ангиллын жолооны үнэмлэхтэй байх
- Автын засвараар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм сайн мэддэг байх
- Засвар, үйлчилгээг чанартай гүйцэтгэх чадвартай
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ТӨСЛИЙН ИНЖЕНЕР
Төслийн инженер нь байнгын болон түр кемпийн төлөвлөлт, зохицуулалт, зөвшөөрөл олголт, барилга угсралт, ашиглалтад оруулах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах бөгөөд ажлыг төлөвлөгөөний дагуу, хууль, дүрэм журмыг дагаж, төслийн стандартын дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Энэхүү үүрэгт баримт бичгийн удирдлага, худалдан авалтын менежмент, гэрээт ажилтнууд, нийлүүлэгчид, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлууд орно.
Гүйцэтгэх үүрэг
- Байнгын болон түр кемптэй холбоотой бүх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах
- Холбогдох төрийн байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл, баталгааг авах
- Техникийн баримт бичиг, тайлан, худалдан авах хүсэлт (PR), худалдан авах захиалга (PO), захиргааны зөвшөөрөл бэлтгэх
- Төслийн талбайд бүтцийн болон архитектурын шийдлийг хэрэгжүүлэх, шаардлагатай үед техникийн зөвлөгөө өгөх
- Гэрээт ажилтнууд болон туслан гүйцэтгэгч компанид хяналт тавих, ажлын чанар, хугацааг хангах
- Орано Групп болон бусад техникийн багуудтай хамтран төслийн нийцлийг хангах, баримт бичгийг удирдах
- Кемпийн барилга угсралт, ашиглалтад оруулах үйл ажиллагааг хянах, төслийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
- Зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад оруулах үе шат бүрд ХАБЭА болон Монгол Улсын болон олон улсын стандартыг мөрдөх
- Төслийн талбайн шалгалт, уулзалт, хяналт хийх, явцыг хянах
- Төслийн тайлан, мэдээлэл бэлтгэх, баримт бичгийн системийг удирдах (техникийн баримт бичиг, зөвшөөрөл, баталгаа, төлөвлөгөө, худалдан авалт)
- Барилга, механик болон бусад техникийн инженерүүдтэй хамтран төслийг үр дүнтэй гүйцэтгэх
- Төслийн болон бусад холбогдолтой техникийн судалгаа, өртгийн тооцоо, төлөвлөлт хийх
- Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах
Мэргэжил, ажлын туршлага
- Механик, Барилгын инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн төслийн орчинд дор хаяж 5 жилийн мэргэжлийн туршлагатай
- Алслагдсан төслийн талбай болон үйлдвэрлэлийн төслүүд дээр ажилласан туршлагатай
- Төсөл болон барилгын чиглэлийн Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгтэй
- Төслийн менежмент: төсөв, хуваарь, туслан гүйцэтгэгчид, нөөц удирдах чадвартай
- Инженерийн зураг, техникийн тодорхойлолтыг уншиж, тайлбарлах чадвартай
- MS Office, мэргэжлийн программ хангамж, төлөвлөлтийн хэрэгсэл (Primavera, MS Project гэх мэт) дээр ажиллах чадвартай
- Асуудлыг шийдвэрлэх, харилцаа холбоо, зохион байгуулалтын чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана /шаардлагатай үед хотын оффист ажиллана/
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин
- 13 дахь сарын цалин
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
- Жил тутмын сургалтуудад хамруулна
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
БАРИЛГЫН СУПЕРВАЙЗОР (МЕХАНИК ШУГАМ, ХООЛОЙ)
Уг албан тушаал нь гэрээт компанийн гүйцэтгэж байгаа механик болон хоолойн угсралтын ажлыг хянаж, зохицуулж, гүйцэтгэгч компаниуд ажлаа аюулгүй, батлагдсан хугацаанд, зураг төсөл, техникийн үзүүлэлт, чанарын стандарт болон төслийн шаардлагын дагуу гүйцэтгэж буй эсэхийг хангах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
- Гэрээт компанийн гүйцэтгэж буй механик, шугам хоолойн угсралтын ажлуудад өдөр тутам хяналт тавих мөн барилгын талбай дээрх багуудын хоорондын уялдаа холбоог зохион байгуулах.
- Ажлыг батлагдсан зураг, аргачлал, чанарын шаардлагын дагуу хийгдэж байгааг хянах.
- Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавьж хоцролт эсвэл эрсдэл үүссэн тохиолдолд ахлах мэргэжилтэнд мэдэгдэх.
- Долоо хоногийн төлөвлөгөө тайлан гаргахад дэмжлэг үзүүлэх.
- Барилга угсралтын үед гарсан асуудлыг оновчтой шийдэх, холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй мэдэгдэх.
- Хариуцсан ажил үүргийн хүрээнд ажлын цар хүрээ, тайлан, аргачлал гэх мэт баримт бичгүүдийг боловсруулах.
- Шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөц боломжийг шалгаж баталгаажуулах.
- Хүргэгдэж ирсэн бараа материалд захиалгын дагуу чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах.
- Барилга угсралтын талбайд ажиллаж байгаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах.
- Гүйцэтгэгч компани, ажилтанд хариуцсан ажил үүргийнх нь хүрээнд зохих шаардлага тавих.
- Орано, Бадрах Энержи ЭМААБО-ын бодлого, журмыг дагаж мөрдөх. Байгаль орчин, аюулгүй байдал, барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх.
- Ажлын талбайн үзлэг тогтмол хийж ажил эхлэх болон дуусах, ажил гүйцэтгэж байх үеийн аюулгүй байдлыг хангуулж хяналт тавих.
- Ямар нэгэн осол зөрчил гарсан болон осол болох дөхсөн тохиолдолд нэн даруй хариуцсан менежер болон холбогдох хүмүүст мэдэгдэн, ослын нөхцөл байдал, ул мөрийг хамгаалах арга хэмжээ авах.
- Хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж ажиллах.
Мэргэжил, ажлын туршлага
- Барилгын инженер болон холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Барилга угсралтын төсөлд 7-с дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 3-с багагүй жилд нь ахлах ажилтнаар ажилласан байх.
- Багаар болон бие даан ажиллах чадвартай.
- Олон улсын чанарын стандартууд (ISO 9001, ISO 14001, ISO 45001 гэх мэт)-ын мэдлэгтэй.
- MS Office програмууд дээр ажиллах чадвартай.
- Англи хэлээр сайн ойлгох, бичих, ярих чадвартай.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин.
- 13 дахь сарын цалин.
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
- Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно.
- Жил тутмын сургалтуудад хамруулна.
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
ГРЕЙДЭРИЙН ОПЕРАТОР
Гүйцэтгэх үүрэг
- Автогрейдер ашиглан зам хусаж тэгшлэх, засварлах.
- Hiece болон 70 серийн машинаар хүн тээвэр хийх.
- Шаардлагатай тохиолдолд хүнд болон хөнгөн техник ашиглан газар шорооны болон ачаа тээврийн ажлыг гүйцэтгэх.
- Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх компанийн Аюулгүй байдлын бодлого, дүрэм журмыг баримтлан ажиллах.
- Тээврийн хэрэгслийг цаг ямагт цэвэр цэмцгэр байлгаж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэн аюулгүй байдлыг хангаж ажиллах.
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг явуулж, өдөр тутмын үзлэгийг хийх.
- Үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөхүйц том, жижиг эвдрэл гарсан болон гарч болзошгүй тохиолдолд засварын механикт даруй мэдэгдэх.
- Хээрийн ангийн менежерийн хуваарилсан ажлыг хийж гүйцэтгэх ба шаардлагатай үед засварын ажилд туслах.
Мэргэжил, ажлын туршлага
- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
- Монгол Улсын жолооны B, C, D, E ангиллын үнэмлэхтэй.
- Автогрейдер болон бусад машин техникийн мэргэжлийн үнэмлэхтэй.
- Автогрейдэрийн оператороор 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Хүн тээвэрт явж байсан туршлагатай.
- Жижиг урсгал засвар үйлчилгээг бие даан гүйцэтгэх чадвартай.
- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сайтай байх.
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу талтай.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин.
- 13 дахь сарын цалин.
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
- Хоол унааны мөнгө олгоно.
- Жил тутмын сургалтуудад хамруулна.
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com
“Бадрах Энержи” ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОХИЦУУЛАГЧ /ХЭЭРИЙН АНГИ/
Гүйцэтгэх үүрэг
- Хамгаалалтын бодлого, протокол, журам боловсруулж хэрэгжүүлэх, гэрээт хамгаалалтын багтай уялдан ажиллаж, тэдний гүйцэтгэлийг хянах.
- Байгууллагын ажилтнууд болон хөрөнгийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг авч, зохион байгуулах.
- Болзошгүй аюул, эрсдэл, хамгаалалтын зөрчлийг илрүүлэх зорилгоор тогтмол аудит, үзлэг шалгалт хийх, илэрсэн асуудлыг засч залруулах арга хэмжээ авах.
- Гэрээт хамгаалалтын ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгөх, тэдний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх.
- Шаардлагатай үед орон нутгийн хууль хүчний байгууллага болон онцгой байдлын албатай хамтран ажиллах.
- CCTV камер, дохиолол, нэвтрэх хяналтын систем зэрэг хамгаалалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ, ажиллагаанд хяналт тавих.
- Аюулгүй байдлын зөрчил, тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дэлгэрэнгүй тайлан бэлтгэх.
- Хамгаалалттай холбоотой бүх баримт бичиг, бүртгэлийг хөтлөх, хадгалах.
- Эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг санал болгох.
- Хамгаалалтын чиглэлээр мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, удирдамжийн шаардлагыг чанд мөрдөж ажиллах.
- Эвакуацийн дадлагын журам, эвакуацийн төлөвлөгөө гаргаж ажиллах.
- Ажил үүрэгтэй холбоотой удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.
Мэргэжил, ажлын туршлага
- Аюулгүй байдал, хууль эрх зүй, цэргийн/цагдаагийн удирдлага, удирдлагын менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй.
- Хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн сургалт, гэрчилгээтэй.
- Аюулгүй байдал, хамгаалалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Онцгой байдлын сургалт, эвакуацийн дадлага удирдах сургалтанд хамрагдсан байх.
- Хамгаалалтын бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай.
- CCTV, дохиолол, нэвтрэх хяналтын системийн мэдлэгтэй.
- Эрсдэлийн үнэлгээ хийх, мөрдөн шалгах, шуурхай хариу арга хэмжээ авах чадвартай.
- Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай.
- Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай.
Ажлын байр
- Уртын ээлжийн 14/14 хуваариар уурхайн төслийн талбайд ажиллана.
Цалин, урамшуулал
- Үндсэн цалин.
- 13 дахь сарын цалин.
- Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна.
- Хоол унааны мөнгө олгоно.
- Жил тутмын сургалтуудад хамруулна.
- Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал.
Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.
Өргөдлөө дараах хаягаар явуулна уу:
g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу:
www.badrakhenergy.com