Ажлын байр

Зарлагдсан

Нээгдсэн огноо

Хаагдах огноо

Төлөв                    

Гидрогеологч
07/24/2025
08/23/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГИДРОГЕОЛОГИЧ

Гидрогеологич нь гидрогеологийн мэдээлэл боловсруулалт хийж, усны цооногийн өрөмдлөг, тоноглол, үлээлгэ цэвэрлэгээ болон туршилт-шүүрэлтийн ажлуудыг аюулгүйгээр хэрэгжүүлэх зорилготой.

Гүйцэтгэх үүрэг

  • Гидрогеологийн цооногийн ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих
  • Гидрогеологийн үлээлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг төлөвлөх
  • Туршилт-шүүрэлтийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх, тохирох ус шахуургын тоног төхөөрөмжийг сонгох, мэдээллийг боловсруулах
  • Гидрохимийн дээж авах ажлыг зохион байгуулж, лабораторийн дээж бэлтгэлийг хянах
  • Пьезометрийн хяналтын судалгааг зохион байгуулж хэрэгжүүлэх
  • Монгол Улсын хууль тогтоомж, компанийн бодлого, дотоод журамд бүрэн нийцүүлэн ажиллах
  • Бүх осолд дөхсөн тохиолдол, аюулыг тогтоосон журмын дагуу мэдээлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай хамтран ажиллах
  • Компанийн нийт зорилгод нийцүүлэн бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах
  • Ажлын байртай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Гидрогеологи, геологи эсвэл уул уурхайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр 3-5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай 
  • Талбайн үйл ажиллагааг хариуцаж ажилласан туршлагатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
  • MS Word, Excel, Power Point, Outlook зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана 

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com 

Төлөвлөгч
06/23/2025
07/23/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ТӨЛӨВЛӨГЧ

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулах, шинэчилж сайжруулах
  • Ажлын явцын бодит мэдээлэлд үндэслэн хугацааны төлөвлөгөөг шинэчилж, хугацааны урьдчилсан тооцоог гаргах
  • Critical Path Method (CPM) болон Earned Value Analysis (EVA) хийх
  • Гэрээт гүйцэтгэгчийн гаргасан 3-р түвшний (L3) төлөвлөгөөг хянах, дүн шинжилгээ хийх
  • Төлөвлөгөөнд ажлын зардлыг тусган, зардал-хугацааны уялдааг хангах
  • Хугацаа болон зардлын үзүүлэлтүүд (SPI, CPI)-ээр төслийн гүйцэтгэлийг хянах
  • Төлөвлөгөөнөөс хоцролт, хэлбэлзэл үүссэн тохиолдолд дүн шинжилгээ хийж, удирдлагад засварлах арга хэмжээ санал болгох
  • 7 хоног, сар бүрийн явцын тайлан болон ирээдүйн төлөв байдлыг боловсруулж танилцуулах
  • Power BI ашиглан төслийн явц хянах самбар (dashboard) боловсруулах, шинэчлэх
  • Төлөвлөлтийн үйл ажиллагаанд зориулсан нөөцийн ерөнхий төлөвлөгөө гаргах
  • Төслийн удирдагч болон эрсдэлийн менежертэй хамтран хугацааны нөөцийг зөв зохистой хуваарилах
  • Monte Carlo эрсдэлийн шинжилгээ хийж, төслийн хугацааны эрсдэлийг үнэлэх
  • Төслийн менежер, зардлын хяналтын баг, инженерүүд болон гэрээт гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж, шаардлагатай мэдээлэл цуглуулах, төлөвлөгөөг шинэчлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Томоохон төсөл дээр Төлөвлөгчөөр ажилласан 3-аас дээш жилийн туршлагатай
  • Механик, уул уурхай, гидрометаллурги зэрэг инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • PMP (Project Management Professional) гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Үйлдвэрлэлийн барилгын салбарт ажилласан техникийн туршлагатай бол давуу тал
  • Хяналт, тайлагналын үр дүнтэй систем байгуулж байсан туршлагатай
  • Олон соёлт багтай хамтран ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний яриа болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Primavera P6, MS Project, Power BI зэрэг программууд дээр ажиллах чадвартай

Ажлын байр

  • 2026 оны II хагас хүртэл Улаанбаатар хотод, цаашид ажлын явцтай уялдуулан хээрийн анги руу тогтмол томилолтоор явах
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Төслийн инженер
06/23/2025
07/23/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ТӨСЛИЙН ИНЖЕНЕР

Энэхүү ажлын байр нь үйлдвэрлэлийн дэд бүтцийн төслүүдийн зураг төсөл, зөвшөөрөл, худалдан авалт, барилга угсралт болон ашиглалтад оруулах үйл явцыг удирдан зохион байгуулах чухал үүрэг бүхий албан тушаал юм.

Гүйцэтгэх үүрэг

  • Зураг төсөл, худалдан авалт, зөвшөөрөл, барилга угсралт болон ашиглалтад оруулах үйл ажиллагааг удирдан зохицуулах
  • Гэрээт гүйцэтгэгчдийг хянах, техникийн шаардлага, төсөв, чанар болон хуваарийн дагуу ажиллах нөхцөлийг хангах
  • Хугацааны эрсдэлийг урьдчилан илрүүлж, нөхөн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Зураг төслийн оролтыг хянах, баталгаажуулах замаар урт хугацааны ашиглалт, бүтээмжийг хангах
  • Тоног төхөөрөмж, үйлчилгээний техникийн үзүүлэлт боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Барилгын ажлыг олон улсын чанар стандартад нийцүүлэн гүйцэтгүүлэх
  • Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны соёлыг манлайлан төлөвшүүлэх
  • Ашиглалтад хүлээлгэн өгөх үйл явцыг зохион байгуулах, сургалт болон холбогдох баримт бичгээр хангах
  • Төслийн бичиг баримт, тайлагналыг холбогдох оролцогч талуудын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх
  • Хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудтай нягт, үр дүнтэй харилцаа холбоо тогтоох
  • Талбай дээрх бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, компанийн дотоод дүрэм журмыг, ялангуяа хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалтын хүрээнд чанд мөрдөж байгааг баталгаажуулах
  • Компанийн бусад хэлтэс, нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтын ажиллагааг зохион байгуулах

Мэргэжил, ажлын туршлага

  • Химийн инженерчлэл эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Үйлдвэрлэлийн болон дэд бүтцийн төслүүд дээр хамгийн багадаа 10 жилийн ажлын туршлагатай
  • EPC буюу EPCM төслийн загварын хүрээнд ахлах эсвэл удирдах түвшний албан тушаалд 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Техникийн зураг, тодорхойлолт болон процессын урсгалын схемийг уншиж ойлгох өндөр чадвартай
  • Барилга угсралт, ашиглалт, үйл ажиллагааны явцад ажиллаж байсан туршлагатай
  • Primavera P6, Microsoft Project зэрэг төслийн төлөвлөлтийн программын мэдлэгтэй
  • Ажлын байранд шаардлагатай Монгол Улсын холбогдох хууль, зөвшөөрөл, зохицуулалтын үйл явцын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
  • Монгол болон Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичих чадвартай
  • Олон үндэстэн, соёлын оролцоотой олон улсын төслийн орчинд ажилласан туршлагатай

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар орон нутагт ажиллана

Цалин, урамшуулал

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Татварын нягтлан бодогч
05/21/2025
06/21/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ТАТВАРЫН НЯГТЛАН БОДОГЧ

Гүйцэтгэх үүрэг

  • Компанийн орлогын албан татвар, НӨАТ, суутгасан татвар зэрэг бүх төрлийн татварын тайланг холбогдох хууль, журмын дагуу бүрдүүлж, хугацаанд нь тайлагнах
  • Үнэ шилжилтийн бичиг баримтуудыг бэлдэж жилийн тайлангуудыг илгээх
  • Сар, улирал, жилийн татварын тайланг үнэн зөв, хугацаанд нь гаргах
  • Татварын хууль, дүрэм журмын өөрчлөлтийг хянаж, компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдлыг үнэлэх
  • Бүх төрлийн татвартай холбоотой гүйлгээг бүртгэх, нийцлийн дүн тохиролт хийх
  • Санхүүгийн тайланд татварын үлдэгдлийг зөв тусгасан эсэхийг хянах
  • Татварын аудит болон гадаад татварын зөвлөхүүдтэй харилцах гол холбогчийн үүргийг гүйцэтгэх
  • Дотоод болон гадаад аудит, татварын шалгалтын үеэр шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх
  • Татварын байгууллагуудтай мэргэжлийн, ёс зүйтэй, ойлгомжтой харилцаа холбоог хадгалах
  • Жилийн эцсийн санхүүгийн тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Татварын тайлагнал нь санхүүгийн тайлангийн зорилготой нийцэж байгаа эсэхийг хамтран ажиллаж буй багтай уялдуулах
  • Үндсэн хөрөнгийн тооллого, тайлагнал зэрэг нэмэлт санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилд туслах
  • Дотоод хяналт, татвартай холбоотой үйл явцыг сайжруулах санал санаачилга гаргах
  • Удирдлагаас өгсөн бусад холбогдох ажил үүргийг хэрэгжүүлэх

 

Мэргэжил, ажлын туршлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Бакалавр эсвэл Магистрын зэрэгтэй
  • Үйлдвэрлэл, уул уурхайн салбарт татварын болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр багадаа 3–5 жилийн ажлын туршлагатай
  • Мэргэшсэн татварын зөвлөх, Мэргэшсэн нягтлан бодогч, АССА эсвэл ижил түвшний мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал
  • Монгол Улсын татварын хууль, нягтлан бодох бүртгэлийн зарчим, стандартыг сайн мэддэг
  • Дотоод болон гадаад талуудтай мэргэжлийн түвшинд харилцах өндөр чадвартай
  • Excel программ дээр ахисан түвшний мэдлэгтэй; SAP системийн мэдлэгтэй бол давуу тал болно
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй

 

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал              

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Гэрээний мэргэжилтэн
05/21/2025
06/21/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Энэ албан тушаал нь худалдан авалтын гэрээний бүх үе шат (эхлэл, хэрэгжилт, гүйцэтгэл)-д туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Гэрээний хэрэгжилтийг холбогдох хууль, дүрэм журам болон компанийн бодлогын дагуу хянах, хэрэгжүүлэх бөгөөд Гэрээний менежерт тусалж, тайлагнахын зэрэгцээ үйл ажиллагааны багуудтай хамтран бүх төрлийн эрсдэлийг бууруулах, оролцогч талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хянах, бусад талууд болон дотоод багуудтай харилцаа, уялдаа холбоог хангаж ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Худалдан авалтын журам, процессийн хэрэгжилтийг хангаж, нэг удаагийн болон давтамтгай худалдан авалтад захиалга гаргах
  • Нийлүүлэгчийн гүйцэтгэлийг үнэ, чанар, хүргэлтийн хугацаа, тоо хэмжээгээр үнэлж, захиалгатай нийцэж буй эсэхийг шалгах
  • Нийлүүлэгч, нөөцийн мэдээллийн санг шинэчилж, шинэ нийлүүлэгчийн бүртгэл үүсгэх, барааны карт шинэчлэх
  • Автомашины татвар, даатгал, жил бүрийн үзлэг зэрэг баримт бичгийг үнэн зөв, цаг тухайд нь хөтлөх
  • Тендерийн барим бичиг боловсруулахад тусалж, худалдан авалттай холбоотой бүртгэл хөтлөх
  • Ханган нийлүүлэлтийн хэлтсийн бусад шаардлагатай ажлын гүйцэтгэх
  • Дотоод болон гадаад гэрээний баримт бичгийг удирдан, хөтлөн явуулах
  • Гэрээ нь Монгол Улсын хууль, дүрэм журам, компанийн бодлогод нийцэж буй эсэхийг баталгаажуулах
  • Гэрээний гол огноо (дуусах хугацаа, сунгалт, чухал үе шат)-г хянаж, цаг тухайд нь арга хэмжээ авах
  • Гэрээний эрсдлийг илрүүлж, бууруулах, шаардлагатай үед нийцэлтэй холбоотой асуудлыг дээд шатанд мэдүүлэх
  • Хууль, худалдан авалт, нийцэл хариуцсан багуудтай хамтран ажиллах
  • Гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалт, цуцлалт хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Нийлүүлэгч, харилцагч болон үйлчлүүлэгтэй хамтран ажиллах, гэрээг саадгүй хэрэгжүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Хууль, Бизнесийн удирдлага, Нийлүүлэлтийн сүлжээний удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Уул уурхай эсвэл эрчим хүчний салбарт дор хаяж 2 жил ажилласан туршлагатай
  • Гэрээний эрх зүй, худалдан авалтын процесс, нийцлийн хяналтын туршлагатай
  • Шинжилгээ хийх, баримтжуулах болон харилцааны ур чадвартай
  • Олон улсын байгууллага эсвэл олон улсын гэрээний процесс бүхий орчинд ажиллаж байсан туршлага давуу тал болно
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй
  • Ёс зүйтэй, идэвх санаачилгатай, гэрээтэй холбоотой асуудалд зөв шийдвэр гаргах чадвартай
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook гэх мэт)-ийг сайн ашигладаг

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал              

    • Үндсэн цалин
    • 13 дахь сарын цалин
    • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
    • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
    • Жил тутмын сургалтуудад хамруулна

Та манай хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно.

Анкет өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group
Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Өгөгдлийн сангийн мэргэжилтэн
05/21/2025
06/21/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ӨГӨГДЛИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үүрэг

  • Өрөмдлөгийн өгөгдлийн урсгалыг хянах, хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх, шийдлүүд санал болгох
  • Геологийн өгөгдлийн багц, өгөгдлийн санг компанийн бодлого, стандартын дагуу удирдах
  • Өгөгдлийн нийцтэй байдал, нарийвчлал, хүртээмжийг хангах
  • Геологич, GIS мэргэжилтэн, геофизикч, IT багуудтай мэдээлэл солилцох, хамтран ажиллах
  • Өгөгдлийн хэрэгсэл, процесс, баримт бичгийг боловсруулах, сайжруулахад оролцох
  • Хэрэглэгчдэд сургалт, техникийн туслалцаа үзүүлэх
  • Өгөгдлийн QA/QC хийх, өгөгдлийн бүртгэл, хянах системийг мөрдөх
  • Группийн өгөгдлийн мэргэжилтнүүдтэй хамтран техникийн шаардлагатай нийцүүлэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Компьютерын шинжлэх ухаан, өгөгдлийн менежмент эсвэл холбогдох чиглэлээр Бакалавр эсвэл Магистрын зэрэгтэй
  • Өгөгдлийн сан, өгөгдлийн менежменттэй холбоотой чиглэлээр багадаа 3 жилийн ажлын туршлагатай
  • SQL, Python, R, Power BI, Matplotlib зэрэг программууд дээр ажиллах чадвартай
  • Хамааралт болон үл хамааралт өгөгдлийн сангийн туршлагатай
  • QA/QC болон Git хувилбарын хяналтын хэрэгслүүдийг мэддэг байх
  • Уул уурхай эсвэл хайгуулын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал              

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Захиргааны туслах
05/21/2025
06/21/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЗАХИРГААНЫ ТУСЛАХ

Гүйцэтгэх үүрэг

  • Төслийн удирдлагад хуваарь гаргах, уулзалт зохион байгуулах, томилолт төлөвлөх, албан бичиг боловсруулах зэрэг цогц захиргааны дэмжлэг үзүүлэх
  • Төслийн ирж/гарч буй бүх баримт бичгийг (албан бичиг, гэрээ, шийдвэр, тэмдэглэл, төрийн зөвшөөрөл, техникийн баримт бичиг гэх мэт) бүртгэж, хянах
  • Дотоод хэлтэс, төслийн менежерүүд, инженерүүд болон гүйцэтгэгч байгууллагуудтай бичиг баримтын урсгалыг зохицуулах, дагаж мөрдөхийг хангах
  • Зөвшөөрөл, шалгалт болон төрийн байгууллагад хүргүүлэх бичиг баримтыг бэлтгэх, бүрдүүлэлтийг дэмжих
  • Мэдээллийн аюулгүй байдал, компанийн захиргааны журам, бодлогын дагуу ажиллах
  • Шаардлагатай тохиолдолд бичгийн болон аман орчуулга хийх

 

Мэргэжил, ажлын туршлага

  • Бизнесийн удирдлага, Эрх зүй, Олон улсын харилцаа болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Захиргаа болон төслийн мэргэжилтэн чиглэлээр багадаа 3 жилийн туршлагатай
  • Олон улсын төсөл болон уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Зохион байгуулах харилцааны ур чадвар, олон чиглэлт мэдээллүүдтэй ажиллах чадвартай байх
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх

 

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал              

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Бичиг баримтын чанарын хяналтын ажилтан
05/21/2025
06/21/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

БИЧИГ БАРИМТЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН АЖИЛТАН

Гүйцэтгэх үүрэг

  • Гүйцэтгэгчээс илгээсэн техникийн баримт бичгийг шилжүүлэх хуудас болон жагсаалтын агуулгатай нийцэж байгаа эсэхийг шалгах, хяналт тавих
  • Хэвлэмэл болон цахим хувилбаруудын бүрэн бүтэн байдал, мөн албан ёсоор батлагдсан форматаар хариу өгсөн эсэхийг шалгах, хянах
  • Техникийн баримт бичгийг цаг тухайд нь гаргаж, холбогдох инженерүүдэд өгч хянуулах
  • Гүйцэтгэгчид хүргэх саналыг цаг тухайд нь явуулж, хэрэгжилтийг хангуулах
  • Бичиг баримтын холбогдох системд баримт бичгийн хянах үйл явцыг удирдах.
  • Төслийн явцыг хянахад шаардлагатай техникийн бичиг баримтын жагсаалтыг цаг тухайд нь (шинээр техникийн бичиг баримт бий болох тохиолдолд) бөглөж, шинэчлэх, түгээх жагсаалтын дагуу холбогдох ажилтнуудад долоо хоног бүр илгээх
  • Хүлээн авсан хувилбар, дугаарыг бүртгэж, төслийн явцыг хянах зорилгоор баримт бичгийн жагсаалтыг хөтлөх
  • Албан тушаалтан нь удирдлагын өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх

 

Мэргэжил, ажлын туршлага

  • Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • Ижил төстэй албан тушаалд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Олон улсын инженерийн болон уул уурхайн төслүүдэд ашиглагддаг баримт бичгийн хяналтын программ хангамжийн мэдлэгтэй
  • Төслийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай
  • Баримт бичиг, мэдээллийг эмх цэгцтэй зохион байгуулах өндөр чадвартай.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

 

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал              

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

Жолооч
05/21/2025
06/21/2025
Хаалттай

“Бадрах Энержи” ХХК өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ЖОЛООЧ

Компанийн Жолооч нь хүн болон ачаа тээвэр хийхийн зэрэгцээ засварын ажилд тусалж ажиллана. Замын болон бусад нөхцөл байдлаас үл хамааран хамт зорчиж байгаа хүмүүсийн ая тух, аюулгүй байдлыг ханган бусад хөдөлгөөнд оролцогчдод үлгэр дуурайлал үзүүлэн, соёлч боловсон хөдөлгөөнд оролцоно.

Гүйцэтгэх үүрэг

  • Тээврийн хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын талаарх компанийн Аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг баримтлан ажиллах
  • Тээврийн хэрэгслийг цаг ямагт цэвэр цэмцгэр байлгаж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэн аюулгүй байдлыг хангаж ажиллах
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар зөвлөмжийн дагуу урсгал засвар үйлчилгээг явуулж өдөр тутмын үзлэгийг хийж байх
  • Үйл ажиллагааны аюулгүй байдалд нөлөөлөхүйц том, жижиг эвдрэл гарсан болон гарах болзошгүй тохиолдолд засварын механикт даруй мэдэгдэх
  • Хээрийн ангийн менежерийн хуваарилсан ажлыг хийж гүйцэтгэх ба шаардлагатай үед засварын ажилд туслах
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар

Мэргэжил, ажлын туршлага

  • Бүрэн дунд боловсролтой байх
  • “B”, “D” ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм сайн мэддэг байх
  • Жижиг засвар, үйлчилгээг бие даан гүйцэтгэх чадвартай
  • Гагнуур, автомашины засвар, цахилгааны талаар мэдлэгтэй бол давуу тал болно

Ажлын байр

  • Уртын ээлжийн 14/14 хуваариар хээрийн ангид ажиллана

Цалин, урамшуулал              

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Сайтын болон аяллын нэмэгдэл, замын хүнсний мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com

 

Худалдан авалтын ажилтан
04/07/2025
05/07/2025
Хаалттай

Бадрах Энержи ХХК нь өндөр ур чадвартай мэргэжлийн хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна:

ХУДАЛДАН АВАЛТЫН АЖИЛТАН

Худалдан авалтын ажилтан нь холбогдох журмын дагуу Улаанбаатар оффист болон хээрийн ангиудад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээ, түүхий эд материал, сэлбэгийн худалдан авалтыг хариуцах, түүнийг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт хийх, холбогдох хэлтэс, хээрийн ангид хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  • Холбогдох хэлтсүүдээс баталгаажсан худалдан авалтын хүсэлтийг хүлээн авч, худалдан авалтын захиалгатай холбоотой бүх бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах
  • Худалдан авалтын хүсэлтийн дагуу нийлүүлэгчдийг хайх, үнийн санал авах, харьцуулалт хийх
  • Холбогдох журмуудыг дагаж мөрдөн, нэг удаагийн болон тогтмол худалдан авалтын захиалгуудыг гаргах
  • Нийлүүлэгчдийн гүйцэтгэлийг үнэлж, худалдан авалтын захиалгуудтай тохирч байгааг хянах
  • Нийлүүлэгч болон барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, шинэ ханган нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэж, шинэчлэх
  • Оффис, Улаанбаатар агуулах болон төслийн талбайн хооронд барааны логистик, тээвэрлэлт хариуцан ажиллах
  • Компанийн тээврийн хэрэгслийн татвар, даатгал, жил бүрийн шалгалт болон бусад шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлэх
  • Тендерийн материалуудыг бэлтгэх, худалдан авалттай холбогдолтой бичиг баримтуудыг хадгалах
  • Худалдан авалтын хэлтсийн бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх

Мэргэжил, ажлын туршлага

  • Бизнесийн удирдлага, Олон Улсын Худалдаа болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Худалдан авалт, хангамж, нийлүүлэлтийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Олон улсын инженерийн компанид, ялангуяа олон улсын ханган нийлүүлэгчидтэй ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, санаачилгатай, гэрээний менежментийн ур чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook) программууд дээр ажилладаг

Ажлын байр

  • Улаанбаатар хотод ажиллана (шаардлагатай үед хээрийн анги руу явна)
  • Ажлын 5/2 хуваариар ажиллана (4 өдөр оффист, 1 өдөр зайнаас)

Цалин, урамшуулал              

  • Үндсэн цалин
  • 13 дахь сарын цалин
  • Гэр бүлийн хамт эрүүл мэндийн даатгалд хамруулна
  • Хоол унааны мөнгө олгоно
  • Жил тутмын сургалтуудад хамруулна
  • Спортоор хичээллэхэд зориулсан урамшуулал олгоно

Өргөдлөө дараах хаягаар явуулна уу: g-orn-hrbadrakhenergy@orano.group

Компанийн мэдээллийг дараах хуудаснаас авна уу: www.badrakhenergy.com