Орон нутаг

“Бадрах Энержи” компани нь үйл ажиллагаагаа явуулдаг Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр ирлээ. Компани нь оролцогч талуудтай харилцан зөвлөлдөж, хамтран ажиллахдаа орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, байгаль орчин, усны хүртээмж, мал аж ахуй болон боловсролын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Нээлттэй, үр ашигтай харилцаа тогтоох нь

“Бадрах Энержи” компани нь бүс нутгийн онцлогуудыг харгалзаж Дорноговь аймгийн сумдад амьдарч байгаа оролцогч талуудтай итгэлд суурилсан харилцаа тогтоохыг чухалчилдаг. Манай компани нийгмийн хөрөнгө оруулалтын үр нөлөө болон тогтвортой харилцааг хангахын тулд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан багтай бөгөөд уг баг нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг судлан үнэлж компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг орон нутгийн иргэдэд өгч эргэх холбоотой ажилладаг.

Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл

Компани нь “Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл”-ийг Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багт орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагын төлөөлөлтэй нээлттэй харилцаа өрнүүлэх, санал бодлоо солилцож ил тод байдлыг хангах, компанийн үйл ажиллагаа болон төсөлтэй холбоотой богино, дунд хугацааны төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөх зорилгоор  2013 онд байгуулав.

Тус хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ) нь “Бадрах Энержи” компани, орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага болон малчдаас бүрдсэн 15 гишүүнтэй. Багийн иргэдийн нийтийн хурлаар ХАЗ-ийн гишүүдийг сонгодог бөгөөд тус зөвлөл нь орон нутгийн иргэд, ялангуяа малчидтай шууд харилцахад харилцааны гол гүүр нь болдог. Мөн компанийг төлөөлж тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны багийн гишүүд  хурлыг зохион байгуулж оролцдог ба 2013 оноос өнөөдрийг хүртэл нийт 45 удаагийн зөвлөлийн хурлыг зохион байгуулав.

Хамтын ажиллагааны зөвлөл

Нийгэм эдийн засгийн хөгжил

2018 онд “Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багийн засаг дарга нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Тус гэрээний зорилго нь  компани  орон нутгийн нийгмийн хөгжилд, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, усны хүртээмж, эрчим хүчний хангамж, мал амьтны эрүүл мэнд, эдийн засаг болон дэд бүтцийн хөгжил зэрэг чиглэлээр хувь нэмрээ оруулах явдлыг баталгаажуулахад оршиж байна.

Уг гэрээг 2021,  2023 онуудад тус тус шинэчилсэн бөгөөд хамтын ажиллагааны гэрээг Хэрэгжүүлэх болон Харилцааны хороод хариуцдаг. Хороод нь 2021 онд хоёр удаа, 2022 онд гурван удаа хуралджээ. Орон нутгийн иргэдийн сонгосон төслүүдийг нийцлийн хяналтаар оруулах зорилгоор Хэрэгжүүлэх хороо руу улирал тутам илгээдэг.

Орано группийн Уул уурхайн бизнес нэгжээс байгуулсан Уул уурхайн нийгэмлэгийн хороо нь төслүүдийг хамтын ажиллагааны гэрээнд заасан тэргүүлэх чиглэлд нийцэж байгаа эсэхийг үнэлж баталгаажуулдаг. Хамтын ажиллагааны гэрээгээр Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолтын шат эхлэх хүртэл жил бүр 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр харилцан тохиролцсон болно.

Дотоодын ханган нийлүүлэлт

Компани нь ханган нийлүүлэлтийнхээ 97 хувийг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийдэг. Ингэхдээ компанийн журмын дагуу өрсөлдөхүйц үнийн санал авч харьцуулалт хийх нь худалдан авалтын үйл ажиллагааны чухал хэсэг байдаг ба нийцлийн үнэлгээ хийсний дараа нийлүүлэгчийг бодит шалгуурын дагуу шударгаар сонгон шалгаруулдаг билээ.

“Бадрах Энержи” компани нь ханган нийлүүлэгчидтэйгээ урт хугацааны бөгөөд ил тод харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, үйл ажиллагааных нь стандартыг (аюулгүй байдал, чанар, тогтвортой байдал, ил тод байдал гэх мэт) нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд группийн мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж сайн туршлагуудаа хуваалцан ханган нийлүүлэгчдийн ажилтнуудыг ажлаа гүйцэтгэхэд нь дэмжин ажилладаг.

Өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам

2020 сүүлээр шинэчилсэн байдлаар  хэрэгжиж эхэлсэн Бадрах Энержи ХХК-ийн өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам нь аливаа асуудлыг шүүхийн маргаан болохоос өмнө урьдчилан шийдвэрлэх зорилготой юм. 

Өргөдөл, гомдол гаргагч нь тодорхой баримттай өргөдөл, гомдлоо компанид гаргахад түүнийг бүртгэн авсны дараа шинэчилсэн журамд заасан хоёр сарын хугацаанд компанийн холбогдох хэлтэс, ажилтнуудын оролцоотой шийдвэрлэнэ. Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх тайланг жил тутам хамтын ажиллагааны зөвлөлд танилцуулж ажиллана.

Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх товч тайланг 2021 оны эцсээр боловсруулна.

Өргөдөл, гомдол, саналыг хүлээн авах:

  • Утсаар: 94091185, 99103412
  • Цахим хаягаар:enkhjargal.tserendorj@orano.group
  • Шуудангаар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, Жамьян гүний гудамж 9, Ай Си Си цамхаг, 5-р давхар

Боловсролыг дэмжих нь

Малчдыг дэмжих төслүүд

Компанийн хэвлэл

Contact
close slider