Боловсролыг дэмжих нь
Боловсролыг дэмжих төслүүд
Үйлдвэрийн туршилттай танилцах аялал
Компани нь Зөөвч-Овоо төслийн явцын мэдээллийг төслийн оролцогч талууд болох орон нутгийн иргэд, малчдад тогтмол өгч ажиллаж байна. Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтыг 2021-2022 онд хийж гүйцэтгэсэн билээ. Энэ хугацаанд төрөл бүрийн ажил мэргэжлийн 700 гаруй иргэд (багш, оюутан сурагч, сэтгүүлч, малчин, уул уурхайн мэргэжилтэн гэх мэт) төслийн талбайд зочилж туршилтын явцтай танилцжээ.
Боловсролыг дэмжих нь: Оюутны тэтгэлэгт хөтөлбөр
“Бадрах Энержи” ХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, боловсролыг дэмжих зорилгоор 2010 оноос хойш оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж ирэв. Өнөөдрийн байдлаар 79 оюутан уг хөтөлбөрт хамрагдсан байна. Бидний тэтгэлэгт хөтөлбөр нь их, дээд сургуульд суралцах нийт хугацааг хамардгаараа онцлогтой.
Оюутны тэтгэлэгт хөтөлбөр – PDF
Боловсролыг дэмжих нь: Цэцэрлэг, сургууль
“Бадрах Энержи” компани ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх ажлаа эрчимжүүлж байна
2023 онд “Бадрах Энержи” компани Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Сайншанд дахь Политехникийн Коллежтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Компани нь 2028 онд үндсэн үйлдвэрлэлийн шатанд шилжихэд 800 гаруй шууд ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. Иймд дотоодын их, дээд сургуулиудтай хамтран цөмийн болон химийн технологи, уран олборлолт, геологи болон уурхайн олборлолтын салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
- урт болон богино хугацааны хамтарсан мэргэжлийн сургалт, судалгаа, семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулах
- судалгаа болон хөгжүүлэлтийн зорилгоор мэдээлэл, тоног төхөөрөмж зэрэг нөөцөө хуваалцах
- мэргэжлийн туршлагаа харилцан солилцох болон хүний нөөцийг чадавхжуулах
Газар доор уусган олборлох аргыг танилцуулах семинар
2024 оны 4-5 дугаар сард “Бадрах Энержи”, Орано Майнинг компанийн экспертүүдийн удирдан явуулсан газар доор уусган олборлох технологийн талаарх цуврал лекц, семинарт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн 35 гаруй багш, оюутнууд идэвхтэй оролцов. Цуврал лекц, семинар нь ГДУО аргаар олборлолт явуулахад тохиромжтой орд, ГДУО технологийн феноменологи болон уг аргад хамаарах нөөц, баялгийн тооцоолол, ГДУО аргын техник зэрэг сэдвээр өрнөсөн юм.
Тогтвортой хөгжил: Орон нутаг
Тогтвортой хөгжлийг дэмжих нь
Нийгмийн хөгжлийн төслүүд
Малчдыг дэмжих төслүүд