Бидний тухай
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутагт Зөөвч-Овоо хэмээх дэлхийн хэмжээний ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Зөөвч-Овоо төсөл нь Монгол улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ. “Бадрах Энержи” компани нь олон улсад шалгарсан стандартыг мөрддөг бөгөөд байгаль орчин хамгаалах болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр шилдэг үзүүлэлттэй ажилладгаараа бахархдаг. Компани нь 2024 оны 6 дугаар сарын байдлаар 4 жил ажлын зогсолттой осол гаргалгүй ажиллаж байгаагаараа газар доор уусган олборлох технологийн найдвартай байдал болон хамт олны мэргэшил, ур чадварыг харуулж байна.
“Бадрах Энержи” компани нийт 70 ажилтантай ба үүний 96 хувь нь монголчууд юм. “Бадрах Энержи” ХХК нь Монгол улсад уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамгийн чухал түүхий эд болох байгалийн ураныг олборлож дэлхийн зах зээлд нийлүүлэх юм.
Түүхэн замнал
“Бадрах Энержи” компани нь Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул/Өмнөд ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Зөөвч-Овоо (93,291 т), Дулаан-Уул (7,051.47т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.
“Бадрах Энержи” компани Зөөвч-Овоо ураны орд дээр 2021-2022 онд ГДУО үйлдвэрлэлийн туршилт хийсэн ба нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байна.
Ораногийн тухай
Францын Орано ХХК-н тухай
Компанийн удирдлага
Удирдлагын бүтэц