About Orano

Giving Nuclear Energy it’s full value

Амлалт, үүрэг

Орано групп нь нийгэм, байгаль орчны хувьд хариуцлага хүлээн, эдийн засгийн үр ашигтай өсөлтийг бий болгохыг зорьж ажилладаг. Үйл ажиллагаагаа ёс зүйн хатуу зарчим дээр суурилан явуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн бүх оролцогчдын ашиг сонирхлыг анхаарч үздэг. Энэ бодлого нь дараах зүйлс дээр суурилдаг.

Орано групп, Франц Улс

Орано групп нь Франц улсын төрийн өмчит компани бөгөөд нийгмийн хөгжил, цаашлаад эрчим хүчний салбарыг дэмжих цөмийн материал боловсруулж байна. Орано групп уран олборлохоос эхлээд уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг билээ. Ингэснээр нүүрс хүчлийн хий бага ялгаруулан цахилгаан үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Орано группийн 16,000 ажилтан Франц болон бусад орны үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ мэргэжлийн экспертиз, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор хангахын зэрэгцээ тасралтгүй шинийг эрэлхийлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллаж байна.

Мон-Атом ХХК, Монгол Улс

“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн Энергийн тухай хууль”-ийг Монгол Улсын УИХ-аар 2009 онд баталсан бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ураны баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ордуудыг ашиглаж эхэлнэ” гэж заасны дагуу Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор байгуулсан юм.

Мон-Атом төрийн өмчит компани Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сард Бадрах Энержи ХХК-ийн 34 хувийг Мон-Атом ХХК-д шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар Мон-Атом компанид олгосон билээ.

About Orano

Giving Nuclear Energy it’s full value

Newsletters

Contact
close slider

    en_USEnglish