Компанийн удирдлага

Удирдлагын бүтэц

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллагаа

Компанийн үйл ажиллагааны уялдаа холбоо, тасралтгүй байдлыг хангах үүрэгтэй ТУЗ-ийн анхны хурлаар буюу 2017 оны 6 дугаар сард “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Монгол улсын “Компанийн тухай хууль”-ийн дагуу ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын чиг үүргийг хооронд нь зааглах шаардлагыг компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хэрэгжүүлж байна.

“Бадрах Энержи” компанийн дүрмээр ТУЗ-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаа ба эрх, үүргийг тодорхойлж өгсөн байдаг. ТУЗ жилд хоёроос доошгүй удаа хуралдаж компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргаж байна.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй:

  • Эдгээрийн 6 гишүүнийг АРЕВА Монгол ХХК (Орано Майнинг компанийн салбар) өөрийн төлөөлөл болгон томилдог байна.
  • Мон-Атом компанийг төлөөлсөн 3 гишүүнийг Мон Атом ХХК-иас томилдог.

ТУЗ-ийн дэргэд Үйл ажиллагааны хороо болон Аудитын хороо ажилладаг. Аудитын хороог компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчид жил жилээр ээлжлэн даргалдаг юм. Хороод жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж компанийн үйл ажиллагаа, санхүү зэргийг хэлэлцэж шаардлагатай тохиолдолд асуудлыг ТУЗ-д танилцуулан хэлэлцүүлж, зохих шийдвэрийг гаргуулдаг.

Удирдлагын баг

“Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал удирдлагын багийг даргалдаг. Удирдлагын баг нь үйл ажиллагаа эрхэлсэн (үйл ажиллагаа, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, компанийн нийгмийн хариуцлага, мэдээлэл, олон нийттэй харилцах) болон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хангадаг хэлтсийн (хүний нөөц, санхүү, хангамж, хууль, төр, засгийн байгууллагатай харилцах) захирлуудаас бүрэлддэг. Удирдлагын баг нь долоо хоног тутам хуралдаж компанийн үйл ажиллагааг хэлэлцэж шийдвэр гаргадаг.

Бидний тухай

Бадрах Энержи ХХК-н тухай

Ораногийн тухай

Францын Орано ХХК-н тухай

Компанийн хэвлэл

Contact
close slider