Нийгмийн хөгжлийн төслүүд

Малчдыг дэмжих төслүүд

Нийгмийн хөгжлийн төслүүд

FXB төсөл: айл өрхүүдийг ядуурлаас гаргах чиглэлээр

АРЕВА группийн сан, Монгол Улс дахь Бадрах Энержи ХХК-ийн ажилтнуудын дэмжлэгтэй François-Xavier Bagnoud (FXB) нийгэмлэг 2016 оны 2 дугаар сараас эхлэн Дорноговь аймагт гурван жилийн хугацаат хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөр нь 100 өрхийг ядуурлаас бүрэн гаргах, нийгэм болон эдийн засгийн хувьд бие даахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв.

Эдгээр гэр бүлд хүнс тэжээл, орон гэр,эрүүл мэнд, боловсролын чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн сургалтуудаар дамжуулан орлого олох, ажил, хөдөлмөр эрхлэх онолын мэдлэг болон практик зөвлөгөө өгөхөөс гадна гарааны мөнгөн хөрөнгө олгосон.

Хөтөлбөр хэрэгжиж дуусахад эдгээр гэр бүл санхүүгийн хувьд бие даах боломжтой болоод зогсохгүй орон нутаг болон улс оронд цаашид эерэг үр нөлөө үзүүлэх (нэр төр, өөрийгөө хүндлэх үзэлтэй болох гэх мэт) юм. Дорноговь аймгийн нийт 600 хүн энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртсэн байна.

FXB төслийг хариуцсан менежертэй хийсэн ярилцлагатай танилцах

Малчдыг дэмжиж байна

Малжуулах төсөл

2006-2007 оны зудаар мал нь ихээр хорогдсон малчин өрхүүдэд туслах, нөгөө талаас малчин болох хүсэлтэй, цөөн тооны малтай, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой малчдыг дэмжих зорилгоор манай компани энэ төслийг эхлүүлж байсан.
Малжуулах төсөлд сонгох шалгуурыг малчдын хамт тодорхойлсон. Төслийн малыг нутгийн малчдаас зах зээлийн үнээр худалдан аваад төсөлд хамрагдаж байгаа айх өрхөд дараах зарчмаар шилжүүлдэг. Тухайлбал, сонгогдсон малчин өрхөд 25 эм хонь, 25 эм ямаа нийт 50 бог мал олгодог бөгөөд малчин өрх 3 жилийн хугацаанд малынхаа ашиг шим, төлийг аваад 3 жилийн дараа дараагийн сонгогдсон айлд анх авсан тооны үржилд орох насны залуу эх малыг шилжүүлдэг зарчимтай юм.
Малчин болох хүсэлтэй айлын тоо нэмэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт олноор ирэх болсныг харгалзан Бадрах Энержи компани 2019 онд төслөө өргөжүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Сайншанд сумын Зүүнбаян багийн 5 малчин өрхөөс зах зээлийн үнээр мал худалдан авч, нэмж 5 айлыг малжуулсан билээ. Өнөөдрийн байдлаар малчдын талархлыг хүлээсэн малжуулах төсөлд Улаанбадрах сумын 84 малчин өрх, Зүүнбаян багийн 31 малчин өрх нийт 115 өрх хамрагдан амжилттай хэрэгжиж байна.

Малчдад зориулсан төсөл, хөтөлбөрүүд

Дорноговь аймагт явуулсан малын эрүүл мэндийн судалгаа

2014 он. Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумдын малын эрүүл мэндийн судалгаа, тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээ

Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос малын эрүүл мэндийн судалгаа ба тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээг 2014 оны 5-6 дугаар сард хийж гүйцэтгэсэн билээ. Судалгаанд “Бадрах Энержи” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн бүсэд амьдарч байгаа 15 өрх болон тусгай зөвшөөрөлтэй талбайн бүсээс гадна амьдарч байгаа 5 өрхийг хамруулсан ба малын цусны ийлдэсний мөн эмгэг анатомийн задлан шинжилгээнд хамрагдсан 1 ба 2-р бүлгийн малчдын мал сүрэгт ялгаа ажиглагдаагүй байдаг.

2014-2017 он. Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах төсөл

Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 баг, Сайншанд сумын 1 багийг хамруулан малын өвчлөл ихтэй мал сүрэгт хяналт хийсэн юм. Уг төслийн зорилго нь малын эмгэгийн талаар илүү ойлголттой болж, малчидтай хамтран ажиллах замаар малын эрүүл мэндийг сайжруулах байв. Төсөлд хамрагдсан нийт 5 багийн малчин өрхийн малын өвчлөл нь бусад бүс нутгийн өвчлөлтэй харьцуулан авч үзэхэд адил байхын зэрэгцээ энэ бүс нутагт малын эрүүл мэндийн хувьд онцгойрох зүйлгүй бөгөөд төвлөрсөн цор ганц голомт байхгүй хэмээн дүгнэжээ.

2019 он. Таван хошуу малын төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн судалгаа

Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооноос таван хошуу малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн судалгааг 2019 онд хийв. Нийт 20 аймаг болон Улаанбаатар хотыг судалгаанд хамруулжээ. Судалгаагаар төрөлхийн болон олдмол гаж хөгжлийн тохиолдол нь говийн бүсийн аймгуудад харьцангуй бага, тухайлбал Дорноговь аймаг улсын хэмжээнд 11-р байранд жагсаж байна.

2023 он. Малын эрүүл мэндийн судалгаа

Уг судалгаа, үнэлгээний ажлыг Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн хамтран 2023 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл гурван сарын хугацаанд 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Айраг сумдыг хамруулан хийж гүйцэтгэв. Ингэхдээ гурван сумын 367 малаас цусны дээж авч биохимийн, ийлдэсний, шимэгч өвчний мөн задлан шинжилгээ хийхэд гурван сумдын малд илэрч байгаа өвчин, эмгэгүүдийн шалтгаан, шинж тэмдэг нь адил төсөөтэй байв. Мөн Улаанбадрах сумын малд онцлон тэмдэглэх шинж тэмдэг, бие даасан өвчин, ялгарах эмгэг илрэхгүй байна хэмээн дүгнэсэн байна.

Өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам

2020 сүүлээр шинэчилсэн байдлаар  хэрэгжиж эхэлсэн Бадрах Энержи ХХК-ийн өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам нь аливаа асуудлыг шүүхийн маргаан болохоос өмнө урьдчилан шийдвэрлэх зорилготой юм. 

Өргөдөл, гомдол гаргагч нь тодорхой баримттай өргөдөл, гомдлоо компанид гаргахад түүнийг бүртгэн авсны дараа шинэчилсэн журамд заасан хоёр сарын хугацаанд компанийн холбогдох хэлтэс, ажилтнуудын оролцоотой шийдвэрлэнэ. Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх тайланг жил тутам хамтын ажиллагааны зөвлөлд танилцуулж ажиллана.

Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх товч тайланг 2021 оны эцсээр боловсруулна.

Өргөдөл, гомдол, санал илгээх хаяг:

  • Утсаар: 94091185, 99103412
  • Цахим хаягаар: enkhjargal.tserendorj@orano.group
  • Шуудангаар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, Жамъян Гүний гудамж 9,  АйСиСи цамхаг, 8-р давхар хаягуудаар гаргах боломжтой.

Тогтвортой хөгжил: Орон нутаг​

Тогтвортой хөгжлийг дэмжих нь

Боловсролыг дэмжих нь

Боловсролыг дэмжих төсөл хөтөлбөрүүд

Компанийн хэвлэл

Contact
close slider