Орон нутаг

Тогтвортой хөгжлийг дэмжих нь

Бадрах Энержи ХХК нутгийн ард иргэдийг дэмжих, тэднийг хөгжүүлэхийг зорьж ажилладаг.

Бадрах Энержи ХХК нь уул уурхайн үр ашгийг орон нутгийн иргэдэд доор дурдсан арга, хэлбэрүүдээр хүргэж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг удирдах тогтвортой арга замуудыг тодорхойлдог. Үүнд:

  • Төсөл хэрэгжих орон нутгийн нийгэм, эдийн засгийн орчны талаарх бүрэн ойлголттой болох зорилгоор судалгааны ажил хийх,
  • Ажлын байр бий болгож, нутгийн иргэдэд үйлдвэрлэлийн болон бусад ур чадвар олгох сургалт зохион байгуулах,
  • Орон нутагт үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг худалдан авах,
  • Нутгийн иргэдэд ашиг тусаа өгөх дэд бүтцийг хөгжүүлэхийг дэмжин ажиллах.

Нээлттэй, үр ашигтай харилцаа тогтоох нь

“Бадрах Энержи” компани нь бүс нутгийн онцлогуудыг харгалзаж Дорноговь аймгийн сумдад амьдарч байгаа оролцогч талуудтай итгэлд суурилсан харилцаа тогтоохыг чухалчилдаг. Манай компани нийгмийн хөрөнгө оруулалтын үр нөлөө болон тогтвортой харилцааг хангахын тулд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан багтай бөгөөд уг баг нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг судлан үнэлж компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг орон нутгийн иргэдэд өгч эргэх холбоотой ажилладаг.

Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл

Компани нь “Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл”-ийг Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багт орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагын төлөөлөлтэй нээлттэй харилцаа өрнүүлэх, санал бодлоо солилцож ил тод байдлыг хангах, компанийн үйл ажиллагаа болон төсөлтэй холбоотой богино, дунд хугацааны төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөх зорилгоор 2013 онд байгуулав.
Тус хамтын ажиллагааны зөвлөл (ХАЗ) нь “Бадрах Энержи” компани, орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллага болон малчдаас бүрдсэн 15 гишүүнтэй. Багийн иргэдийн нийтийн хурлаар ХАЗ-ийн гишүүдийг сонгодог бөгөөд тус зөвлөл нь орон нутгийн иргэд, ялангуяа малчидтай шууд харилцахад харилцааны гол гүүр нь болдог. Мөн компанийг төлөөлж тогтвортой хөгжил, орон нутгийн харилцааны багийн гишүүд  хурлыг зохион байгуулж оролцдог ба 2013 оноос өнөөдрийг хүртэл нийт 45 удаагийн зөвлөлийн хурлыг зохион байгуулав.

45+
уулзалт, хурал 2013 оноос хойш хийсэн

Хамтын ажиллагааны зөвлөл

Нийгэм эдийн засгийн хөгжил

“Бадрах Энержи” ХХК нь Монгол Улсад байгуулагдсан цагаасаа эхлэн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Дотоодын ханган нийлүүлэлт

Компани нь ханган нийлүүлэлтийнхээ 97 хувийг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийдэг. Ингэхдээ компанийн журмын дагуу өрсөлдөхүйц үнийн санал авч харьцуулалт хийх нь худалдан авалтын үйл ажиллагааны чухал хэсэг байдаг ба нийцлийн үнэлгээ хийсний дараа нийлүүлэгчийг бодит шалгуурын дагуу шударгаар сонгон шалгаруулдаг билээ.

“Бадрах Энержи” компани нь ханган нийлүүлэгчидтэйгээ урт хугацааны бөгөөд ил тод харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, үйл ажиллагааных нь стандартыг (аюулгүй байдал, чанар, тогтвортой байдал, ил тод байдал гэх мэт) нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд группийн мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж сайн туршлагуудаа хуваалцан ханган нийлүүлэгчдийн ажилтнуудыг ажлаа гүйцэтгэхэд нь дэмжин ажилладаг.

Өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам

2020 сүүлээр шинэчилсэн байдлаар  хэрэгжиж эхэлсэн Бадрах Энержи ХХК-ийн өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам нь аливаа асуудлыг шүүхийн маргаан болохоос өмнө урьдчилан шийдвэрлэх зорилготой юм. 

Өргөдөл, гомдол гаргагч нь тодорхой баримттай өргөдөл, гомдлоо компанид гаргахад түүнийг бүртгэн авсны дараа шинэчилсэн журамд заасан хоёр сарын хугацаанд компанийн холбогдох хэлтэс, ажилтнуудын оролцоотой шийдвэрлэнэ. Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх тайланг жил тутам хамтын ажиллагааны зөвлөлд танилцуулж ажиллана.

Өргөдөл гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн талаарх товч тайланг 2021 оны эцсээр боловсруулна.

Өргөдөл, гомдол, санал илгээх хаяг:

  • Утсаар: 94091185, 99103412
  • Цахим хаягаар:enkhjargal.tserendorj@orano.group
  • Шуудангаар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, Жамъян Гүний гудамж 9,  АйСиСи цамхаг, 8-р давхар хаягуудаар гаргах боломжтой.

Боловсролыг дэмжих нь

Боловсролыг дэмжих төсөл хөтөлбөрүүд

Нийгмийн хөгжлийн төслүүд

Малчдыг дэмжих төслүүд

Компанийн хэвлэл

Contact
close slider